Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

95 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ... гэж заасныг зөрчсөн тул хянан шийдвэрлэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлсэн болно. Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга “Үндсэн хуулийн цэцийн гишүүний санаачилгаар Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг нь Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэстэй” гэж үзэж 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр “Маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэх тухай” 28 дугаар тогтоол гаргасан болно. Дөрөв. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.” гэж заасан ч өмчлөгчийн эрхийг хязгаарлаж болох зохицуулалт мөн бий. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж тус тус заасан байдаг. Хууль санаачлагчид энэхүү хязгаарласан зохицуулалт болон тухайн үед гацаанд орж иргэдийг хүнд байдалд оруулаад байсан ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хэвийн болгох буюу банкны зээлийн санхүүжилтээр явагдаж байсан бага хүү/8%/-тэй урт хугацаа бүхий Засгийн газрын “Орон сууцны зээлийн хөтөлбөр” зогссон байсныг үргэлжлүүлэн хэвийн явуулах үндэслэлээр Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачилсан бөгөөд Улсын Их Хурал дээрх хуулийн төслүүдийг дэмжиж баталсан.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5