Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

45 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхахгүйгээр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж Үндсэн хуулийн зарчмыг органик хуулиар баталгаажуулж хуульчилж өгсөн бөгөөд иргэний Үндсэн хуульд заасан эрх Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу дараах байдлаар хангагдана. Үүнд: Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч этгээд бүр уг ажиллагааны үе шат болгонд оролцохдоо хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийг заавал оролцуулах ба шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохоор, түүнчлэн уг ажиллагааны явцад шүүгдэгчийг байцаах, шүүгдэгчийн эцсийн үгийг сонсох зэрэг ажиллагааг явуулахаар хуульчилж өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шийтгүүлсэн буюу цагаатгагдсан этгээд, хохирогч, түүнчлэн иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч оролцох эрхтэй ба тэдний шүүх хуралдаанд ирээгүй явдал нь хэрэг хэлэлцэхэд саад болохгүй байхаар, мөн шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан ялтныг шүүх хуралдаанд оролцуулж болохоор тус тус заасан. Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт байгаа материалыг үндэслэн хянах ба давж заалдсан гомдол, эсэргүүцэлд дурдсан зүйлээр хязгаарлахгүйгээр бусад шүүгдэгчийн талаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр бүх шүүгдэгчийн хэргийг бүхэлд нь хянан үзэж, давж заалдагч гомдол, эсэргүүцлээ тайлбарлах ба дараа нь шүүх нотлох баримтыг шинжлэн судлах, хуралдаанд оролцогчийн тайлбарыг сонсох, улмаар прокурорын дүгнэлт, шийтгэгдсэн ба цагаатгагдсан этгээд, тэдний өмгөөлөгчийн нэмэлт тайлбарыг сонссоны үндсэн дээр магадлал гаргадаг. Дээр дурдсан хоёр шатны шүүх хуралдаанд оролцогч талууд хэн аль нь шүүхэд өөрийн гэм буруу болон холбогдох бусад асуудлаар үг хэлж, хууль зүйн туслалцааг эрх бүхий этгээдээс авч, эрхээ хамгаалах талаар бүх арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Давж заалдах шатны шүүх нь ял оногдуулах болон цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5