19 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2017.01.18 Дугаар 01 Улаанбаатар хот Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 11.40 цаг. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, Д.Наранчимэг, Д.Одбаяр, Д.Ганзориг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд гомдол гаргагч, иргэн О.Мөнхболд, М.Мөнхжаргал нар оролцов. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирээгүй болно. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын зарим хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг; мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын зарим хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх талаарх маргааныг хэлэлцэв.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5