193 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар: • улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, докторын зэргийн нэмэгдэл; • төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл; • тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн нэмэгдэл; • үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрддэг билээ. Гэтэл төрийн албан хаагчийн баталгаа буюу төрийн албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын зэрэглэл болон бусад байдлаас хамаарч нэмэгддэг харилцааг Улсын Их Хурлаас 2017 оны байдлаар царцааж, улмаар 2017-2019 онд зогсоосон нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “... цалин хөлс авах ...”, Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.” гэж заасантай нийцэхгүй байна. ... Хоёр. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн байдаг. Хэдийгээр Улсын Их Хурал нь төрийн эрх барих дээд байгууллага хэдий ч дээр дурдсаны дагуу хуулийг дээдлэх зарчимтай. Төрийн албан хаагчийн цалин хөлсний харилцаа Төрийн албаны тухай хуулиар нэгэнт зохицуулагдсан байхад хуулийн үйлчлэлийг Улсын Их Хурлын бусад шийдвэрээр зогсоосон нь хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимтай нийцэхгүй байна. Иймд Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 4 дэх дэд заалтад “төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5