170 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн оршин суугч, иргэн Б.Сүхбатаас Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Үүнд: “Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжаар Лхагвасүрэнгийн Ганболдыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилжээ. Гэвч Засаг даргаар томилогдсон Л.Ганболдын төрийн албанд ажилласан байдал нь тогтоогдохгүй байгаа бөгөөд “Лидеркашемир” ХХК болон Монгол Ардын Намын хороонд ажиллаж байсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйл 26.5.2 дахь заалтад Засаг даргад нэр дэвшигч нь “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тодруулбал, Л.Ганболдыг төрийн албанд огт ажиллаагүй байхад, дээрх хуулийг зөрчин Ерөнхий сайд 2016 оны 12 дугаар захирамжийг гаргасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү” гэжээ. Хоёр. Уг мэдээллийг урьдчилан шалгах ажиллагааны явцад холбогдох тайлбар, нотлох баримтыг Монгол Улсын Ерөнхий сайд болон Төрийн албаны зөвлөлөөс гаргуулсан болно. Гурав. Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 19 дүгээр захирамжаар томилогдсон Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунболдоос Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд ... дөрвөн жилийн хугацаагаар томилно.” гэж заасан. Мөн Монгол
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5