26 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйн орчинг бий болгох үндэслэл шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Сонгуулийн автоматжуулсан системийн тухай” хуулийг баталсан. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.”, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэгт “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.” гэж тус тус заасан нь Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг баталсан дээрх үндэслэл шаардлагад тулгуурлаж байгаа бөгөөд энэ нь сонгуулийн дүнг будлиантуулах, буруу гаргах зэрэг хууль бус үйлдлээс зайлсхийж, 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр болсон эмгэнэлт үйл явдлаас сургамж авч, тэрхүү үйл явдлыг дахин давтуулахгүй байх зорилгоор батлагдсан хуулийн зохицуулалт тул Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаатай эдлүүлэх тухай Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд бүрэн нийцэж байна гэсэн байр суурьтай байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт “Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа санал авах байранд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа өгч болно.” гэж, мөн зүйлийн 92.9 дэх хэсэгт “Санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухай санал авах байранд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин саналын хуудас авч саналаа өгч болно.” гэж тус тус заасан бөгөөд санал тоолох төхөөрөмжид гэмтэл, саатал гарсан тохиолдолд мэдээллийн технологийн баг, даамал гарсан гэмтэл, саатлыг арилгах, техник хэрэгслийн ажиллагааг сэргээх, солих арга хэмжээг шуурхай зохион байгуулах чиг үүрэгтэйгээр ажилладаг болно. Санал тоолох төхөөрөмжид зөвхөн баталсан загвар шаардлага хангасан саналын хуудас танигдаж уншигддаг бөгөөд батлагдсан загвар, шаардлага хангаагүй, эсхүл өөр төрлийн саналын хуудас санал тоолох төхөөрөмжид уншигдах техникийн болон хууль зүйн боломж байхгүй юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5