Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

143 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зохицуулалтыг бодитой хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх, хариуцагч өөрийн хөрөнгө, орлогыг нуух, бусдад шилжүүлдэг байдлыг халах шаардлага бий болсон. Дээр дурдсанчлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлээр шүүх эрх мэдлийн байгууллагад шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах бүрэн эрхийг олгосон. Хуулийн дээрх зохицуулалтыг шүүхээс хэрэгжүүлэхийн тулд хариуцагч буюу төлбөр төлөгч нь хаана, ямар, хэр хэмжээний хөрөнгө, орлоготой болохыг лавлаж, тодруулан тогтоох шаардлагатай бөгөөд мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтаар шүүхэд энэ эрх буюу боломжийг хууль тогтоогч олгосон байна. Шүүх төлбөр төлөгчийн өмч хөрөнгийн байдлыг мэдэхгүйгээр дээр дурдсан хөрөнгө хамгаалах, шийдвэр баталгаажуулах арга хэмжээг авах боломж байхгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтад “хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах.” гэж заасан нь шүүхэд аль нэг талын нэрийн өмнөөс нотлох баримт цуглуулах үүрэг хүлээлгээгүй буюу Улсын дээд шүүхийн хүсэлтэд дурдсанчлан “иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим”-д халдсан шинж, утга агуулаагүй. 2. Шүүхээс аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа нь түүний үр дүнд гарах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай салшгүй холбоотой байдаг. Учир нь шүүх, түүний шийдвэр нь иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоодог бөгөөд харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн тогтоосон зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бодитоор сэргээн эдлүүлэх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байдаг. Шүүхээс хариуцагчийн эд хөрөнгийг хамгаалах, шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хангалттай арга хэмжээг авахгүй байгаагаас буюу гарсан шийдвэр нь биелэгдэх боломжтой эсэхэд хайхрамжгүй хандсанаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэхэд хүндрэл бий болох, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийх боломжгүй, төлбөр төлөгч хөрөнгө, орлогоо нуун далдлах, бусдад шилжүүлэх, үрэгдүүлэх нөхцөлийг үүсгэж байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн тоо баримтаас харахад шүүхээс татан буугдсан хадгаламж, зээлийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5