41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл болж байна. Хуулийн энэхүү зүйл, заалт нь шүүгдэгчийг эрх зүйн байдал, ажил, албан тушаал, боловсролынх нь хувьд ялгаварлан үзэж байгаа хэрэг мөнийн хувьд өөрт холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох, эрхээ хамгаалж өөрийгөө өмгөөлөх бололцоог хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн шүүх хуралдаанд мэтгэлцэх нэг тал болохын хувьд эрх тэгш байх Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгтэй зөрчилдөж байна. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэдэг бол эрх зүйн тэгш эрх гэдэг ойлголт бөгөөд шүүхийн өмнө эрх тэгш байх хуулийн баталгаа нь гагцхүү мэтгэлцэх боломжоор хангагдсан байдлаар илрэх ба үүний тулд яллах тал болох прокурорын нэгэн адил хэргээ шүүх ажиллагаанд биечлэн оролцох байдлаар хэрэгжих боломжтой, хууль, шүүх (хяналтын шатны шүүх ч мөн адил) дээр мэтгэлцэх, биечлэн оролцох хэлбэрээр шүүхийн өмнө эрх тэгш байх боломжоор хангах үүрэгтэй гэж үзэж байна. Маргаж байгаа асуудлын талаарх өргөдөл гаргагчийн байр суурь: Хэдийгээр хяналтын шатны шүүх хуралдаанаар эрүүгийн гэмт хэргийн үйл баримт, гэм буруугийн хэлбэр, хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, нөхцөлийг тогтоодоггүй бөгөөд зөвхөн хууль хэрэглээний асуудлаар буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн эсэх асуудлаар хэлэлцдэг ч шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шийтгүүлсэн этгээд болох ялтан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320, 321 дүгээр зүйлд заасан үндэслэлээр мэтгэлцэх, өөрийгөө өмгөөлөх, хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны дэгийг баримталж хэргээ шүүх ажиллагаанд оролцох эрх зүйн ухамсар, мэдлэг чадваргүй гэж үзэх нь хэтэрхий өрөөсгөл хэрэг болно. Магадгүй өөрийгөө өмгөөлж эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож байгаа этгээд байвал яах вэ? Эсхүл шүүгдэгч өөрөө мэргэжлийн хуульч, өмгөөлөгч байвал яах вэ? Түүнийг эрх зүйн мэдлэггүй, улсын яллагчийн үндэслэлийг няцаах чадваргүй гэж үзэж болохгүй. Нөгөөтээгүүр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэг нь субъектүүдийн эрх зүйн зохицуулалт гэхээсээ илүүтэйгээр Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар, ажлын алба,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5