46 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, харин Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянах, өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээг хэрхэн хангаж биелүүлсэн, ял шийтгүүлсэн этгээдийн гэм буруугийн талаарх дүгнэлт эрх зүйн үндэстэй эсэх, гарсан тогтоол, магадлал, захирамж нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэхэд эрх зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэр гаргах явдал юм. Энэ утгаараа дээрх эрх зүйн маргаанд Монгол Улсын Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан өндөр шаардлага, шалгуурыг хангасан, эрх зүйн өндөр мэдлэг бүхий Улсын дээд шүүхийн шүүгчидтэй мэргэшсэн хуульч болох өмгөөлөгч оролцож хуулиар эрх олгогдсоны дагуу үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргээ хэрэгжүүлж мэтгэлцэх нь иргэний эрхийг хаасан бус харин ч бүрэн дүүрэн хангах боломжийг бий болгоно. Иймд хууль тогтоогч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсгээр дээрх асуудлыг зохицуулж иргэний эрхийг хамгаалж өгсөн. Нөгөөтээгүүр, хяналтын шатны шүүх хуралдаанаар нэгэнт хэргийн үйл баримт болон хавтаст хэргийн талаар хэлэлцэхгүй зөвхөн хууль хэрэглээний асуудал болон ажиллагааны явцад гарсан процессын алдааны талаар хэлэлцэх тул шүүгдэгч, хохирогч зэрэг бусад оролцогч уг ажиллагаанд оролцох шаардлагагүй гэж үзсэн. Шүүхэд хүсэлт гаргасан тохиолдолд шүүгдэгч, хохирогч санал, дүгнэлт гаргахгүйгээр шүүх хуралдаанд ажиглаж оролцох эрх нь нээлттэй. Түүнчлэн, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасанчлан хуульчийн мэргэжлийн шалгалтанд орж тэнцсэн хуульч шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлж, өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бичигдсэнээр түүний шүүхэд төлөөлөх эрх нээгдэнэ. Ийнхүү эрх нээлгэсэн өмгөөлөгч л шүүх хуралдаанд оролцоно. Хуульч нь Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон дээрх эрхийг баталгаатай эдлүүлэх үүрэгтэй. Монгол Улсын Үндсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5