44 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нөгөөтээгүүр, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэйн хувьд өөрийн биеэр хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож байж л Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, мэтгэлцэх зарчим хангагдах боломжтой. Гэтэл хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн оролцох эрхийг хязгаарласан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэг үйлчилсээр байна. Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан “... өөрийгөө өмгөөлөх, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ...” эрхийг Монгол Улсын иргэнд олгохдоо ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй ба шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох шүүгдэгчийн эрх зөвхөн анхан болон давж заалдах шатны шүүхээр хязгаарлагдахгүйгээр хяналтын шатны шүүх хуралдаанд ч өөрийн биеэр оролцох эрх гэж Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн (d) заалтад зааснаар ойлгож байна. Мөн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны хууль ёсны оролцогчид нь эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож өөрийн эрх, ашиг сонирхлоо хамгаалах нь Үндсэн хуулиар олгогдсон маш чухал эрх гэж үзэж байна. Иймд миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэсэн өргөдөл гаргажээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... нийгмийн гарал, байдал, ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэж тус тус заасныг үндэс болгон хууль тогтоогч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5