172 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 6 дугаар зүйлд заасны дагуу төрийн албанд ажилласнаар тооцож болно” гэж дурдсан байна. Л.Ганболдын дээр дурдсан ажилласан байдлаас үзэхэд түүний төрийн албанд ажилласан хугацаа 7 жил байх бөгөөд тэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасан Засаг даргад нэр дэвшигч нь “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангасан тул Ерөнхий сайд “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилсон болно. Дээр дурдсан нөхцөл байдал, холбогдох бичиг баримтыг үндэслэн гаргасан “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй болно.” гэжээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаар захирамжаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Ерөнхий сайдыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, референт Ч.Дондогмаа нарыг томилсон байна. Дөрөв. Мэдээлэл гаргагч, иргэн Б.Сүхбат 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Миний бие Б.Сүхбат нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамж гарган Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг томилсон нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж мэдээлэл гаргаж, уг мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаар тогтоолоор маргаан үүсгээд явж байгаа билээ. Б.Сүхбат миний бие Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гаргасан мэдээллийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.” гэсэн хүсэлт ирүүлсэн болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5