164 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сарын 16-ны өдөр тус тус хууль гарган соёрхон баталсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалтад Улсын Их Хурал “... Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах ...” асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газар Монгол Улсын олон улсын гэрээг ... цуцлах ... тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.” гэж тус тус заажээ. Иймд Монгол Улсын Засгийн газар дээрх хэлэлцээрийн нэг тал болохын хувьд хэлэлцээрийг цуцлах үр дагавартай асуудлаар урьдчилж дотоодын хууль тогтоомж буюу Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг биелүүлсний дараа саналаа өгөхөөр байна. б) Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдөр баталсан “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаар тогтоолын 2-т “... Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр ашиглаж байгаа Эрдэнэтийн зэс-молибдений ... ордын одоогийн ашиглаж байгаа нөхцөлийг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсүгэй.” гэсэн заалт хүчин төгөлдөр байгаа тул уг заалтыг хүчингүй болгох эрх хэмжээ зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдаж байна. 4.Оросын Холбооны Улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж буй 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхээ ашиглан төрийн мэдэлд авах, эсвэл өөр этгээдэд шилжүүлэх тухай шийдвэр гаргах эрх нь гагцхүү Улсын Их Хуралд байна. 5.Монгол Улсын Их Хурлаас нэгэнт соёрхон баталсан олон улсын гэрээг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэлгүй, зөвшилцөлгүйгээр өөрчилсөн Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалт, Олон улсын гэрээний тухай хуулийн (тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан) 18 дугаар зүйлийн 2, 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. 6.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын тогтоол, захирамж хууль тогтоомжид нийцээгүй
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5