114 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэж тус тус хуульчилсан нь Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн хяналтын журмаар хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Номынбаясгалан Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна. Үүнд: “Монгол Улсын Их Хурлаас 2016 онд оруулсан өөрчлөлтөөр Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн Нэг дэх хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэж, мөн зүйлийн Хоёр дахь хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэж тус тус хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэсэн хэсгийг зөрчиж байна. Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог тойргийн зарчмаар бус, харин нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулахаар тусгасан болно.” гээд Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгосон Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 02 дугаар тогтоол, 2015 оны 01 дүгээр тогтоол, 2016 оны 01 дүгээр тогтоолыг иш татан дурдаж, “Багахангай, Налайх дүүргүүдийн дунд Иргэний болон Эрүүгийн хэргийн анхан шатны нэг, нэг шүүх байгуулсан нь Үндсэн хуулийн хэм хэмжээг зөрчсөн байна.” гэжээ. Хоёр. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “... Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх...” гэж Улсын дээд шүүхээс бусад шүүхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр нэрлэснийг Монгол Улсын шүүхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр нь зохион байгуулж, аймагт аймгийн шүүх, дүүрэгт дүүргийн шүүх оршино гэж тайлбарлан хэрэглэвэл шүүхийн тогтолцоог шүүхийн харьяаллаар сольж, шүүхийн тогтолцоог гажуудуулахад
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5