73 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой ..., бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гээд 14 дүгээр зүйлийн 14.3.4 дэх заалтад Ерөнхий сайдыг томилохоор заасан бол Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхий сайд хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон тохиолдолд Улсын Их Хурал түүнийг нөхөн томилохоор заажээ. Харин Ерөнхий сайдыг томилох Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд түүнд нэр дэвшүүлэх асуудал нь улс төрийн нам, эвсэлд хадгалагдахаар хуульчлагдсан. Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлээр зохицуулагдсан харилцаанаас энэ нь тодорхой харагдах бөгөөд Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... Засгийн газар огцорсон, Улсын Их Хурал Ерөнхий сайдыг огцруулах буюу хүсэлтээр нь чөлөөлөх тухай шийдвэр гаргасан, Ерөнхий сайд нас нөгчсөн тохиолдолд Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам буюу намуудын сонгуулийн эвсэлээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол Улсын Их Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч хүлээж авснаас хойш 5 хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.” хэмээн баталгаажсан байна. Түүнчлэн, Улс төрийн намын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь заалтад Улсын Их Хуралд суудал бүхий нам Улсын Их Хурал дахь намын бүлгээрээ дамжуулан улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх санал тавих эрхтэй гэж тус тус зохицуулжээ. Эдгээр зохицуулалтаас харахад Монгол Улсын Ерөнхийлөгч нь бие дааж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхгүй юм. Гэтэл Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах дэг, журамтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байна. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсгийн “Нэр дэвшигчийг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5