204 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл худалдан авах гэрээ, зээлээр худалдах, худалдан авах гэрээ, эд хөрөнгө хөлслөх гэрээ, орон сууц хөлслөх гэрээ, түрээсийн гэрээ, ажил гүйцэтгэх зэрэг гэрээний барьцаалагчдын хувьд тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулж, ялгаварлал бий болгосон байна. Тавдугаарт, мөн хууль тогтоогч “... Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ” гэдэгт чухам ямар үнэ хамаарахыг тодорхой хуульчлаагүй нь маргаан дагуулах эх сурвалж болжээ. Үүнд тухайн худалдан борлогдоогүй хөрөнгийн зах зээлийн үнэ хамаарах уу, эсхүл хөрөнгийн үнэлгээний шинжээчийн тогтоосон үнэ хамаарах уу гэсэн маргааны нэг нөхцөл болж байна. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ.” гэж бусдын амьжиргааны эх үүсвэр болсон үл хөдлөх хөрөнгийг залгих хууль бус ажиллагааг хөхиүлэн дэмжсэн, нөгөө талаас банк зэрэг санхүүгийн ашгаар амьдардаг байгууллагын зорилгод өөр хэлбэрээр буюу бага зардлаар хүний үл хөдлөх хөрөнгийг залгих далд утгаар ашиг олох боломж бүрдүүлж байгаа нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, тэгш байдлыг ... хангах, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хуулийн ... өмнө эрх тэгш байна.” гэсэн хэсгийг зөрчсөн байна” гэсэн байна. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад “... банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “хөдлөх ... хөрөнгө эзэмших, өмчлөх ... эрхтэй. ...” гэж заасныг зөрчөөгүй гэж үзэж дараах үндэслэлийг гаргаж байна: Хууль тогтоогч шинэчлэн найруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5