187 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Түүнчлэн, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийн “Үндэслэл” хэсэгт мэдээлэл гаргагч иргэн мэдээллээсээ бүхэлд нь татгалзах хүсэлт гаргасан хэдий ч Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Цэц Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн заалттай харшлаагүй бусад хуулийн заалтыг удирдлага болгож болно.” гэж заасныг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд нь хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлээсээ бүрэн болон хэсэгчлэн татгалзахыг хориглоно.” гэсэн заалтыг Цэцийн дунд суудлын хуралдаан хэрэглэж болно гэж үзэн хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэсэн талаар дурджээ. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 11 дүгээр зүйл нь “Цэцийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх” гэсэн гарчигтай бөгөөд 2 дахь хэсгийн эхний өгүүлбэрт “Цэцийн шийдвэр ...” гэж зааснаас үзэхэд цэц шийдвэр гаргахдаа Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн заалттай харшлаагүй бусад хуулийн заалтыг удирдлага болгож болохоор заасан. Харин хуралдаан явуулах процессын ажиллагаанд бусад хуулийн заалтыг удирдлага болгохоор заагаагүй байна. Үүнийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай процессын хуулиудын “зорилт” хэсгээс тодорхой харах боломжтой байгаа нь Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлд хамаарсан болохыг мөн дурдаж байна. Иймд Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар захирамжийн 1 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчөөгүй гэж үзэж Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн болно.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэдэг бөгөөд холбогдох хуулийн зохицуулалтыг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5