Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

120 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Түмэнбаяраас Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Үүнд: “Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна дараахь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь тус хуулийн 12 дугаар зүйл агуулгын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тодорхой 6 бүрэн эрхийг тогтоосон. Гэвч 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж заасан байгаа нь үгийн шууд утга болон логикийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч “... хуулиар тогтоох” буюу “хууль тогтоох” эрхтэй мэт ойлгогдож байна. Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-12.1.4, 12.1.6 дахь заалтад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг “мэдүүлэх, чиглэл өгөх, дүрмүүдийг батлах, цэргийн дайчилгааг зарлах” гэж маш тодорхой буюу монгол хэлний үйлт нэрийн “х”-гээр төгсгөж заасан нь 12.1 дэх хэсэгт “...Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гэсэнтэй утга агуулгын хувьд шууд уялдаж байгаа боловч 12.1.5 дахь заалтад мөн л монгол хэлний үйлт нэрийн “х”- гээр төгсгөж “... хуулиар тогтоох” гэж заасан байгаа нь утга агуулгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийнхөө бүрэн эрхийг өөрөө “хуулиар тогтоох”-оор ойлгогдож байна. Монгол Улсын хууль нь орчин цагийн монгол хэлний хэм хэмжээний дагуу найруулан бичих зүй тогтлын дүрмийг баримтлан боловсруулагдаж, энгийн шууд утгаараа Монголын ард түмэнд ойлгогдохоор хэл зүйн найруулгатай байх ёстой.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5