160 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2016 оны 330 дугаар тогтоолын 1 дэх заалт Монгол Улсын хууль тогтоомжид нийцээгүй тул хүчингүй болгож, мөн Оросын Холбооны Улсын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХКийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг шуурхай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан болно. Дээр дурдсаныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын ““Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалт, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй.” гэсэн байна. Мөн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай 2003 оны хэлэлцээр болон “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай 2007 оны хэлэлцээр нь Монгол Улсын Их Хурлаар батлагдсан бөгөөд эдгээр гэрээнүүдийг цуцлах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцээгүй болохыг мэдэгдье. Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар нь эдгээр гэрээний “Талууд” бөгөөд Монгол Улсын Төрийн өмчийн хороо, Оросын Холбооны Улсын “Ростех” корпораци нь тус гэрээний Талуудын “хувьцаа эзэмшигч” байхаар дээр дурдсан гэрээнүүдэд тус тус заасан. Гэтэл Оросын Холбооны Улсын Засгийн газар гэрээний “Тал” болохын хувьд Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор хандаагүй байхад зөвхөн Оросын Холбооны Улсын хувьцааг эзэмшигч болох “Ростех” улсын корпорацийн захирал С.В.Чемезовын албан бичгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар дээрх 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр татгалзаж “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д худалдахыг зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл, Оросын Холбооны Улсын Засгийн газрыг төлөөлөх, Монгол Улсын Засгийн газартай харилцах эрхгүй этгээдийн саналыг үндэслэн энэхүү шийдвэрийг гаргасан байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5