Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

48 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл баталгаажсан давж заалдах эрхийг хангах чухал хэлбэр болохоос бус заавал хэрэгжих ёстой ажиллагаа биш юм. Тийм учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуульд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэх хэмжээ, хязгаар, шүүх хуралдааны ерөнхий нөхцөл, хэрэг хэлэлцэх ажиллагааны нэршил зэргийг харилцан адилгүй байхаар хуульчилжээ. Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн: - 246 дугаар зүйлд анхан шатны журмаар хэрэг хэлэлцэхийг “шүүн таслах ажиллагаа” гэж нэрлэсэн бол мөн хуулийн 308, 348 дугаар зүйлд давж заалдах болон хяналтын шатны шүүхийн хувьд “хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж; - 239-245 дугаар зүйлүүдэд анхан шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг хэрхэн оролцуулах, тэдгээр нь хүрэлцэн ирээгүй тохиолдолд хэрхэх асуудлыг оролцогч тус бүрээр тусгайлан зохицуулсан байх бөгөөд ихэнхи тохиолдолд оролцогчдын эрхийг тэгш хангах, тэдгээрийг аль болох бүрэн хамруулах зорилгоор хэрэг хэлэлцэх явдлыг хойшлуулахаар; - 311 дүгээр зүйл болон 349 дүгээр зүйлийн 349.1, 349.2 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах ба хяналтын шатны шүүх хуралдаанд хүсэлтээ бичгээр гаргасан прокурор, өмгөөлөгчийг заавал оролцуулах бөгөөд үүнээс бусад тохиолдолд тэдгээр нь хүрэлцэн ирээгүй явдал хэргийг хэлэлцэхэд саад болохгүй; - 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт прокурор, өмгөөлөгчөөс бусад хэргийн оролцогчид давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох эрхтэй ба тэд шүүх хуралдаанд ирээгүй нь хэргийг хэлэлцэхэд саад болохгүй, энэ зүйлийн 312.2 дахь хэсэгт хүсэлт гаргасан ялтныг хуралдаанд оролцуулж болохоор тус тус зохицуулсан бол харин хяналтын шатны шүүх хуралдаанд дээрх субъектүүд оролцох асуудлыг хуульчлаагүй зэрэг болно. Хууль тогтоогч хэргийн оролцогчдын гурван шатны шүүх хуралдаанд оролцох эрхийг ийнхүү хязгаартай байдлаар, өөр өөрөөр тогтоосон нь Үндсэн хууль болон процессын хуулиудаар баталгаажсан, хараат бус шүүхээр хэргээ хянан шийдвэрлүүлэх журмаар хэрэгждэг иргэний эрхийн шүүхийн хамгаалалттай салшгүй холбоотой гэж ойлгогдож байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303, 342 дугаар зүйлүүдэд хэргийн оролцогчид тухайн шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг олгосон явдал нь анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр дэх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5