Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

182 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шаардлагыг хангасан тул Ерөнхий сайд “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилсон болно. Дээр дурдсан нөхцөл байдал, холбогдох бичиг баримтыг үндэслэн гаргасан “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй болно.” гэжээ. Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцээд 04 дүгээр дүгнэлтийг гаргасан болно. Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт: “1. Иргэн Б.Сүхбат 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг хуулийн шаардлага хангаагүй байхад томилсон гэсэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлсөн агуулгатай мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан болно. Үндсэн хуулийн цэцэд уг мэдээллийн дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаад 2018 оны 3 дугаар сарын 02ны өдөр Дунд суудлын хуралдааныг зарлан хуралдуулахад Б.Сүхбат нь уг хуралдаанд заавал биечлэн оролцох хүсэлт гарган хойшлуулсан болно. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг дахин 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зарлан хуралдуулахад иргэн Б.Сүхбат Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээллээсээ бүхэлд нь татгалзах хүсэлт гаргаад, татгалзсан шалтгаанаа Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирж тайлбарлах байсан боловч уг хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно. Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Цэц Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн заалттай харшлаагүй бусад хуулийн заалтыг удирдлага болгож болно.” гэж заасныг үндэслэн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд нь хэрэг үүсгэснээс

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5