129 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 5. Манай тохиолдлын хувьд дайны болон дайн бүхий байдлын аль ч нөхцөлд Ерөнхийлөгчид хууль тогтоох эрх мэдэл шилжих боломжтой мэт зохицуулсан буйг анхаарах хэрэгтэй бөгөөд эрх зүйн үр дагаврын хувьд дээрх хоёр нөхцөл байдал ялгаатай байхаар одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд тусгасан. Тэгвэл дайн бүхий байдалд чухам уг эрх хэмжээ буюу хууль тогтоох эрх мэдлийг шилжүүлэх, түүний эрхийг өргөтгөн эдлүүлэх боломж гадаад улсуудын эрх зүйн зохицуулалтад нарийвчлан зохицуулагдаагүй болох нь харьцуулсан судалгаанаас харагдаж буйг дурдах нь зүйтэй хэмээн дүгнэж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 9 дүгээр сарын 01ний өдөр баталсан Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна дараахь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж заасан байна. Уг заалт нь Монгол Улсын Ерөнхийлөгч дайн бүхий байдал, дайны байдал зарласан үед зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнхаа хувьд хэрэгжүүлэх өөрийн бүрэн эрхийн талаар хууль тогтоох эрхийг эдлэх агуулгыг илэрхийлж байна. 2. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд дээрх зохицуулалтыг хэлэлцэн баталсан хууль тогтоогчийн хүсэл зориг нь “Ерөнхийлөгчид шууд хууль тогтоох эрхийг олгоогүй бөгөөд харин тухайн нөхцөл байдалд хуулиар тогтоосон болон Улсын Их Хурлаар батлах хуулиар олгосон тодорхой бүрэн эрхийг Ерөнхийлөгч хэрэгжүүлэхээр тодотгох”-д чиглэгдсэн байжээ. Гэтэл Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь хэл зүйн хувьд хууль тогтоогчийн хүсэл зоригоос өөрөөр ойлгогдохоор хуульчлагдсан нь хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална гэсэн Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна. 3. Мөн Улсын Их Хурлаас 1998 оны 5 дугаар сарын 15-ны өдөр баталсан Дайны байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Дайны байдлын үеийн онцгой нөхцөл байдлаас шалтгаалан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5