Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

36 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дугаар сарын 23-ны өдрийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/16 дугаар тушаалын хавсралтуудаас үзэхэд хоёр байгууллагыг нэгтгэснээр тамгын газар, мэдээллийн технологи, хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын зэрэг нийтлэг үйл ажиллагаа явуулдаг нэгжүүдийг нэгтгэсэн бөгөөд оюуны өмчийн асуудал эрхэлсэн байгууллагын онцгой чиг үүргийг хэрэгжүүлдэг Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газар, Оюуны өмчийн эрхийн газар нь өмнөх зохион байгуулалтын бүтцээрээ ажиллаж байна. Иймд Монгол Улс “Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц”-д заасан тусгай алба, төвлөрсөн байгууллагыг байгуулах үүргээ зөрчсөн аливаа үйлдэл, шийдвэр шинээр гаргаагүй, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын статусыг дордуулаагүй, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ өмнөхийн адил шударгаар сахин биелүүлж байгаа тул Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна. Төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчим нь эрх зүйн бүх акт, шийдвэр, хууль тогтоомж Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн байхыг шаарддаг бөгөөд Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоол нь “Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц” болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нийцэж байгаа тул Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг хангаж байна.” гэсэн байна. Гурав. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтол, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 4

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5