Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

162 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Энэхүү 400.27 сая ам.долларын зээл олгохдоо Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн “... нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй ...” гэснийг зөрчөөгүй гэж харагдуулахын тулд Д.Эрдэнэбилэг болон түүний шууд удирдлагад ажилладаг ажилтнууд /Банкны тухай хуульд эдгээрийг “холбогдох этгээд” гэж тодорхойлсон/- ын нэр дээр байгуулсан компаниудад халхавч гэрээ байгуулж, 68-70 сая ам.долларын зээл олгож, эдгээр нь “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжүүлсэн байна. 2. Худалдаа хөгжлийн банк нь “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д зээл олгохдоо Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг барьцаалж, дараа нь Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ийг төлөөлж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болсон нь Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт /холбогдох этгээд/- ыг зөрчсөн байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Монгол Улсын Засгийн газар худалдан авах эсэх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь доор дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн байна. Үүнд, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээр, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 2007 оны 27 дугаар тогтоол, Монгол Улсын 3асгийн газрын 2009 оны “Журам шинэчлэн батлах тухай” 03 дугаар тогтоол зэрэг хууль тогтоомжийг зөрчсөн болохыг Танд үүгээр уламжилж байна.” гэжээ. Тав. Уг маргааныг шалгах явцад Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Гадаад харилцааны яам, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, “Монголиан Коппер Корпорейшн” ХХК, Оюуны

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5