Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

59 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйлийн 33.3 дахь хэсэгт “... хуульч мэргэжлээрээ ажилласан хугацаа ...” гэдгийг “1.Шүүхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийн “хуульч мэргэжлээрээ ажилласан хугацаа” гэдэгт эрх зүйч мэргэжлээр хууль зүйн дунд болон дээд боловсрол эзэмшсэн хүн зайлшгүй ажиллавал зохих дараах ажил, албан тушаалд ажилласан хугацааг тооцно. Үүнд: а) Бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шийдвэр гүйцэтгэгч, өмгөөлөгч, нотариатч, арбитрч, тэдгээрийн туслах ажилтан, нарийн бичгийн дарга; ... д) Хууль зүйн их, дээд сургууль, коллеж, түүнтэй адилтгах сургалтын байгууллагын багш, хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын ажилтнууд ...” гэж тайлбарласан байна. Харин 2012 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад “өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан;”, 6.1.3 дахь заалтад “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилсан.” байхаар заажээ. Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхийг Улсын дээд шүүх хэрэгжүүлэхээр заасан ба тайлбар гаргах журмыг нарийвчлан зохицуулсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт хүчингүй болсон, дээрх асуудалтай холбоотой хэрэг маргаан гараагүй учир Монгол Улсын дээд шүүхээс уг заалтын талаар албан ёсны тайлбар гараагүй болно.” гэсэн байна. Дөрөв. Монголын хуульчдын холбооноос уг маргаанд холбогдуулан ирүүлсэн тайлбарт: “1. ... “мэргэжлээрээ ажилласан” гэдэг ойлголт нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хуульчийн мэргэжлийн дадлага хийхтэй холбоотой зохицуулалт болохоос бүх шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлэх, сонгон шалгаруулахтай холбогдсон Шүүхийн тухай багц хуульд болон Үндсэн хуулийн заалттай ямар нэгэн байдлаар холбогдох үндэслэлгүй юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа”-г хуулийн нэр томъёоны тодорхойлолт төдийгөөр зохицуулаагүй байсан бөгөөд тус хуулийн 24 дүгээр зүйлд мэргэжлийн үйл ажиллагааны төрлийг дэлгэрэнгүй хуульчилж өгсөн нь

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5