200 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Т.Мөнх-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Г.Орхон нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэл, гомдолдоо: 1. “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад иргэн нь “хөдлөх ... хөрөнгө эзэмших, өмчлөх ... эрхтэй. ...” гэж үндсэн эрхийг баталгаажуулсан байна. Хөдлөх хөрөнгө гэдэг нь үл хөдлөх эд хөрөнгөөс бусад хөрөнгө мөн. Харин өмчлөх эрх гэж өмчлөгч өөрийн хөрөнгөө хуулийн хүрээнд бүрэн мэдэж эзэмших, ашиглах, захиран зарцуулахыг ойлгоно. Өөрөөр хэлбэл, тодорхой этгээд өөрт байгаа эд хөрөнгийг хуулийн хэмжээ хязгаарын хүрээнд өөрийн үзэмж, ашиг сонирхлоор буюу бусад этгээдийн нөлөөллөөс үл шалтгаалан эзэмших, ашиглах ба захиран зарцуулах эрхийг хэлнэ. Эзэмших гэж эзэмшигч эд хөрөнгийг бодитой эзэмдэж түүнд шууд нөлөөлөх боломжтой болсныг хэлнэ. Дээрх заалт нь өмчлөгчийн эрхийг Үндсэн хуулийн хүрээнд чухалчлан хамгаалсны учир нь өмчлөх эрх хувь хүний хамгаалалтын бүс үүсгэдгээрээ төрийн дур зоргоор авирлахын эсрэг хувь хүний орон зайг бий болгож, бусад эрх, эрх чөлөөгөө эдлэх боломжийг бүрдүүлдэг учраас өмчлөх эрхийг ийнхүү тусгайлан баталгаажуулжээ. Дээрхээс үзвэл, аливаа этгээд нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх үндсэн эрхтэй байх бөгөөд тухайн шударгаар олж авсан өөрийн хөрөнгийг банкинд хадгалах, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар банкинд данс нээлгэж байршуулах, данс эзэмших эрхээр тайлбарлагдана. Энэ үндсэн эрх нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12.1 дэх хэсэгт заасан “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмын дагуу банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд данс нээлгэж, төлбөр тооцооны үүрэг гүйцэтгүүлэх эрхтэй.” гэж заасан агуулгаар баталгаажжээ. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалт нь иргэн хүний “... банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, ...” эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олгосон байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үндэс нь иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол, хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын гаргасан шүүхийн шийтгэх тогтоол, хуульд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5