Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

195 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд Улсын төсөв батлагдаагүй тохиолдол үүссэн үед санхүүжилтийн түр горимыг тогтоох, энэхүү горимын дагуу төсөв батлагдах хүртэлх хугацаанд төрийн албан хаагчийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгохоор заасан байдаг. Хэдийгээр Төсвийн тухай хуульд заасан дээрх тохиолдол бий болоогүй хэдий ч зохицуулах зүйлийн шинж байдлаараа 2017 оны 29 дүгээр тогтоол батлагдах үеийн эдийн засгийн хямралын шинжтэй нөхцөл байдал, түүнд тохируулан гаргасан шийдвэрийн зохицуулалттай ижил төсөөтэй болно. Гадаад орнуудын туршлагаас харахад төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх мөнгөн хөрөнгө нь улсын ерөнхий эдийн засаг, санхүүгийн нөхцөл, төрөөс баримталж буй нийгмийн бодлогод нийцсэн, улсын боломжоос хэтрээгүй байх зарчим баримталдаг. АНУ-д төрийн албан хаагчдын хөдөлмөрийн хөлсний системийн нэг онцлог нь улс орны нийгэм, эдийн засгийн байдлаас хамаардаг явдал юм. Жил болгон дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, ажилгүйдлийн түвшин, төсвийн алдагдлын хэмжээ, хэрэглээний үнийн индекс зэрэг үзүүлэлтүүдээс хамаарч төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх түвшинг тогтооно, эсвэл царцаадаг байна. 2010 онд төсвийн алдагдалтай тэмцэх зорилтуудын хүрээнд төрийн албан хаагчдын цалинг 2 жилийн хугацаагаар царцаах шийдвэрийг гаргаж байжээ. Хоёр. Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 4, 5 дахь дэд заалт нь төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтоох Үндсэн хуулийн заалтыг хөндөөгүй болно. Төрийн албан хаагчдад албан тушаалын цалин, нэмэгдлээ 2017 оны түвшинд авах эрх нь хадгалагдаж байгаа бөгөөд харин зэрэг дэв нэмэгдүүлэх, цалингийн шатлалыг ахиулах өөрчлөлттэй холбоотойгоор улсын төсвөөс гаргах нэмэлт санхүүжилтийг 2 жилийн хугацаанд түр зогсоосон. Тогтоолын дээрх заалтаар Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн цалин хөлс, бусад нийгмийн баталгааг хүчингүй болгосон, эрх зүйн байдлыг дордуулсан хууль зүйн үр дагаврыг бий болгоогүй гэж үзэж байна. Эдийн засаг сайжирч, төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, түүнчлэн мөнхүү хугацаанд аваагүй зэрэг дэвийн нэмэгдлийг нөхөн олгох шийдвэрийг Улсын Их Хурал гаргах боломж бий. Гурав. Улс орны эдийн засаг, нийгмийн болон бусад онцгой нөхцөл байдалтай уялдаагаар хуулийн тодорхой зүйл, заалтын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5