Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

139 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дугаар зүйлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт өөрчлөлт оруулжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд шүүхээс гарах шийдвэрийн агуулгад тавигдах, нөхцөл шаардлагыг хуулиар тогтоож өгсөн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн “... Шаардлагатай бол шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацааг заана. ...” гэснийг “Энэ хуулийн 67.1.5-д заасан тодорхойлолт, лавлагааг үндэслэн төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган, шийдвэр гүйцэтгэх арга, журмыг зааж, хүний орон байр, бусад газарт нэвтрэх, төлбөр төлөгчийн бие, орон байр, бусад газар, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад шаардагдах бусад зөвшөөрөл олгоно.” гэж өөрчилснийг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна. ... Шүүх нь Үндсэн хуулиар тогтоосон зарчим болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай зарчимд захирагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг. Үндсэн хуульд заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх; шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах; хэрэг маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэх” гэсэн зарчмуудыг Үндсэн хуулийн зарчим гэх бөгөөд харин диспозитив буюу талуудын зарчим, мэтгэлцэх буюу шүүх хөндлөнгийн байх, шүүх хуралдааныг нээлттэй, тасралтгүй явуулах, монгол хэл дээр явуулах, эх хэлээрээ мэдүүлэг тайлбар өгөх, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх гэсэн зарчмуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай зарчим гэж үздэг. Дээрх зарчмууд нь “... хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх” Үндсэн хуулийн эрхэм зорилгод хүрэхийн тулд шүүхээс шударга ёсыг тогтооход үндсэн үзэл баримтлал нь болдог. Тиймээс шүүхийн шударга байдал нь процессын шударга байдлаар тодорхойлогддог учиртай. Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэж зааснаар шүүх нь талуудын мэтгэлцээний хүрээнд, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, маргааны нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5