165 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно гэж заасны дагуу Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолыг Улсын Их Хурлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоор хүчингүй болгосон нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байна. 7.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад Монгол Улсын иргэн “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. ...” гэж заасан билээ. Аливаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг хуулийн дагуу эсвэл хууль зөрчигдсөнийг мэдээгүй, эсвэл хууль зөрчигдөж байгааг мэдэх бололцоогүй байсан нөхцөлд л шударгаар олж авсанд тооцох боломжтой. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ийн төлөөлөл гэх Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон “... хуулиар бол энэ гэрээг баталсан, энэ гэрээ нь өөрөө өөрийгөө хүчингүй болгох ийм заалттай учраас дахиж энийг оруулах, соёрхон батлуулах зөвшөөрөл шаардлагагүй гэж бид үзэж дүгнэлтээ гаргаж байгаа. ...” гэж байсан нь хуулийн шаардлагыг урьдаас мэдэж байсныг харуулж байна. Түүнчлэн, Оросын Холбооны Улсын “Ростех” корпораци болон “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ийн хооронд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-нд Худалдан авагч нь урьдчилгаа төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 22ны өдрөөс өмнө төлсөн байхаар, мөн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах тухай толгой гэрээг байгуулсан тухай тусгасан байгаа нь Монгол Улсын эрх бүхий байгууллага давуу эрхээсээ татгалзсан шийдвэр гаргахаас өмнө хэлцэл хийж байсныг нотолж байна. 8.Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль болон бусад хуулийн холбогдох заалтыг зөрчсөн шийдвэрийг үндэслэл болгон хийсэн хэлцлээр шилжүүлсэн өмчлөлийн зүйлийн хувийн өмчийн эрх холбогдох этгээдэд шударгаар үүссэн гэж үзэх, энэхүү эрхийг хамгаалах хууль зүйн хангалттай үндэслэл бүрдээгүй байна. 9.Иргэн Ч.Жадамба, Р.Очирбал, Ж.Онон, Н.Нямжаргал нарын Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12, 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5