Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

33 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, нууцыг чанд хадгалах” зарчмыг баримталдаг байна. Иймд Улсын бүртгэлийн байгууллага нь гуравдагч этгээдээс хамаарахгүйгээр бүртгэл хийх ба уг бүртгэлээ хувь этгээдийн эрх ашгийг хүндэтгэх үүднээс нууцлах чиг үүрэгтэй байна. Үүнээс үзвэл чиг үүргийн хувьд хоорондоо зөрчилдөөнтэй 2 байгууллагыг нэгтгэсэн байна. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага нь бүртгэгдсэн барааны тэмдгийн ном зүй, дүрсийг албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.”, Патентийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Шинэ бүтээлийн ном зүй, томьёолол, бүтээгдэхүүний загварын зургийг патентийн хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш 3 сарын дотор оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад няцаасан нотолгоо ирээгүй, маргаан гараагүй бол патент олгоно.” хэмээн нээлттэй үйл ажиллагаа явуулах талаар заасан. Оюуны өмчийн мэдээлэл нь олон нийтэд нээлттэй мэдээлэл бөгөөд оюуны өмчийн бүтээл нь олон нийтэд мэдээлэгдсэний үр дүнд тэдгээрийг иргэд, гадаад, дотоодын аж ахуй нэгж зохих зөвшөөрлийн дагуу худалдан эсхүл лицензээр авч ашигласнаар өөрийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж ашиг орлогыг нэмэгдүүлдэг. Улсын бүртгэлийн байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтад иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, нууцыг чанд хадгалах. гэсэн зарчмын хүрээнд зохих бүртгэлийг хийх бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан үрэгдэх, устгагдахаас бүрэн хамгаалагдсан байх бөгөөд улсын онцгой объектын зэрэглэлтэй байна.” гэж заасан учир Улсын бүртгэлийн газар нь улсын онцгой объект бөгөөд мэдээлэл нь хаалттай /нууц/ байхаар байна. Гэтэл Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор Улсын бүртгэлийн газар, Оюуны өмчийн газрыг нэгтгэж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг байгуулсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчимд харшилж байна. Учир нь байгууллагыг нэгтгэн нэг удирдлагатай болгосноор нэг талаас оюуны өмчийн багц хуулиуд болох Патентийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, эдгээр хуулиудад холбогдон гарсан хууль тогтоомжууд, оюуны өмчийн салбарын Монгол Улсын нэгдэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5