Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

23 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүсэл зоригоо илэрхийлж, саналаа нууцаар гаргаж, санал тоолох төхөөрөмжид уншуулсны дараа хэрхэн санал хураалтын дүнг гаргах, зөвхөн санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг хүчинтэйд тооцохтой холбоотой заалтууд болно. Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.”, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэгт “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.” гэж заасан нь нэгэнт саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолж байгаа тохиолдолд тухайн төхөөрөмжөөр уншигдсан саналын хуудсыг үндэслэн санал хураалтын эцсийн дүнг гаргахаар зохицуулсан бөгөөд өмнө нь явагдаж байсан сонгуулиудын саналын хуудсыг тоолох явцад хүний хүчин зүйл нөлөөлсний улмаас гардаг байсан маргааныг бууруулах боломжийг олгосон зохицуулалт болсон. Сонгуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.10 дахь хэсгийн “Саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна.”, мөн зүйлийн 84.11 дэх хэсгийн “Тухайн сонгуулийн саналын хуудасны загвар, тоог сонгуулийн төв байгууллага баталж, эрхлэн хэвлүүлнэ.”, 84.14 дэх хэсгийн “Баталсан загвараас өөр, шаардлага хангаагүй саналын хуудас хүчингүй байх бөгөөд хүчингүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно.”, 99 дүгээр зүйлийн 99.3 дахь хэсгийн “Баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж заасан. Эдгээр зохицуулалт нь Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах Үндсэн хуулийн зарчмыг хангаж байна гэж үзсэн болно. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.5 дахь хэсэгт “Санал авах, тоолох төхөөрөмжид гэмтэл, саатал гарсан тохиолдолд тухайн төхөөрөмжид байгаа саналын хуудсыг хоёр дахь, эсхүл нөөц төхөөрөмжид уншуулж тоолох ба санал авах, тоолох төхөөрөмж байхгүй тохиолдолд сонгуулийн төв байгууллагаас баталсан журмын дагуу гар аргаар тоолно.” гэж заасан нь техникийн саатал гарч санал тоолох төхөөрөмж ажиллахгүй болсон тохиолдолд иргэдийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг хангах чухал зохицуулалт болсон.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5