43 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Мөн түүнчлэн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү тунхаглалд харшлах аливаа алагчлалаас болон тийнхүү алагчлахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй.” гэж, 10 дугаар зүйлд “Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх, үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй.” хэмээн заажээ. Уг нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг зохицуулж байгаа гол эрх зүйн акт болох Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахад Үндсэн хуулийг удирдлага болгож, энэ хуулийг баримтална.” гээд мөн зүйлийн 2.2 дахь хэсэгт “Энэ хуулиар тогтоосон ... шүүх, ... дагаж биелүүлнэ.” гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг 8.1 дэх хэсэгт “... шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”, 8.2 дахь хэсэгт “... энэ хуулийн 8.1-ийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, ...”, 8.3 дахь хэсэгт “Шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэхгүй.” хэмээн тус тус заасан байдаг. Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлд хууль дээдлэх, хуульд захирагдах зарчмыг, 9 дүгээр зүйлд мэтгэлцэх зарчмыг хэрхэн хангахыг хуульчилсан байна. Энд онцгойлон тэмдэглэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.4 дэх хэсэгт хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх дэг, процессыг “Илтэгч шүүгч хэргийн байдал, тогтоол, магадлал болон гомдол, эсэргүүцлийн агуулгыг танилцуулж, дараа нь шүүгч илтгэгчид асуулт тавьж, улмаар прокурор, өмгөөлөгч тухайн хэргийн талаар санал хэлж болно.” гэжээ. Практикт хяналтын шатны гомдол, эсэргүүцэл гаргасан этгээд эхлээд саналаа /үндэслэлээ/ хэлдэг. Тэгвэл яг энэ үед гомдол гаргасан этгээд болох шүүгдэгч нь өөрийн гомдлын үндэслэлээ хамгаалах, улсын яллагчийн гаргасан үндэслэлийг үгүйсгэх байдлаар эрх тэгш мэтгэлцэх боломжоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсгээр хязгаарлуулж байгаа юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5