92 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсгийн “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна.” гэсэн заалт болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн “... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...” гэсэн заалтыг тус тус агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн хяналтын журмаар хянан шийдвэрлэв. Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Ч.Жадамба Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтаар иргэний хувийн өмчийн халдашгүй эрхийг хуульчлан баталгаажуулсан бөгөөд өмчлөх эрх нь хүний эрх, эрх чөлөөний суурь баталгаа юм. Өмчлөх эрх нь өмчлөгчийн язгуур эрх бөгөөд хуулиар уг эрхийг позитив болон негатив байдлаар зохицуулжээ. Иймд өмчлөгч нь өөрийн материаллаг болон материаллаг бус хөрөнгөө өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ба аливаа этгээдээс хамгаалах, хэн нэгэн өөр этгээд хөрөнгийг нь ашиглахыг таслан зогсоох эрхтэй. ... Харин Улсын Их Хурлаас 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Иргэний хуулийн 170 дугаар зүйлд “170.6. Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй.” гэсэн хэсэг нэмсэн, мөн өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна.” гэж өөрчлөн найруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх ... эрхтэй ...” гэж заасныг илэрхий зөрчжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5