109 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл халдашгүй байдалтай холбогдон гарах шийдвэрийг парламент буюу Улсын Их Хурал гаргах талаар зохицуулсан бөгөөд нарийвчилсан зохицуулалтыг өөрт олгогдсон хууль батлах бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоож болохоор байна. Үүний дагуу Улсын Их Хурлаас 2013 оны 01 дүгээр сарын 17ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг Улсын Их Хурал шийдвэрлэхээр өөрчлөн найруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байна. Хэрвээ Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, улмаар гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон бол гишүүнийг эгүүлэн татаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд зөрчилдөх агуулга байхгүй гэж үзэж байна. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заасныг зөрчөөгүй байна. Улсын Их Хурлын гишүүний “гэмт хэрэгт холбогдсон” байдлыг ямар хүрээнд авч үзэх талаар Монгол Улсын Үндсэн хуульд ерөнхий, эсхүл тодорхой аль нэг байдлаар заагаагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг эрхэлж байгаагийн хувьд Үндсэн хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан тул Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн агуулгыг явцууруулсан гэж үзэх үндэслэл байхгүй, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд харшилсан шинжийг агуулаагүй байна. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй болно.” гэсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5