56 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дээд шүүхийн шүүгчээр ... томилж болно.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн П.Оюунчимэг Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий өргөдлийг гаргасан байна. Үүнд: “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Улсын дээд шүүхийн шүүгч энэ хуулийн 4 дүгээр зүйлд зааснаас гадна дор дурдсан нэг буюу түүнээс дээш шаардлагыг хангасан байна гээд 6.1.2 дахь заалтад “өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан;”, 6.1.3 дахь заалтад “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилсан.” гэсэн нөхцөл шаардлага тавьсан нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг болон Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлд “... хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох”, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... чөлөөтэй сонгох, ... хөдөлмөрлөх эрхийг хүлээн зөвшөөрч энэ эрхийг хэрэгжүүлэх ...”-ээр заасныг тус тус зөрчиж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилж болно гэжээ. Үндсэн хуулийн энэ заалт нь тухайн ажил мэргэжлийг хаших нийтлэг шалгуурыг нөхцөл болгон заасан байх бөгөөд мэргэжлээрээ ажилласан гэдэг шалгуурыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд зөвхөн “өмгөөлөгч, шүүгч, прокурор, хууль зүйн сургуульд багшаар арваас доошгүй жил багшилсан” гэж тодорхой субъектүүдийг нэр заан хуульчилсан байна. Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиас өмнө гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн бүх эрх зүйч, хуульчид хуулийн, захиргааны, хүний эрхийн болон төрийн байгууллагад ажиллаж байсан хуульчид энэ хуульд заасан нөхцөлийн дагуу аль ч шатны шүүхэд нэр дэвших боломжгүй болж байна. Монгол Улсын органик болон салбар хууль нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцсэн байх ёстой ба түүнээс давсан хуулийн зохицуулалт байх ёсгүй юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5