192 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболдоос Үндсэн хуулийн цэцэд хандан дараах мэдээллийг ирүүлжээ. Үүнд: “... Монгол Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14ний өдрийн “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоолын холбогдох заалтаар “төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахгүй байх”-ыг төрийн бүх шатны төсвийн захирагч нарт Улсын Их Хурлаас даалгажээ. Энэхүү Улсын Их Хурлын бусад шийдвэр /тогтоол/ нь Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг болон бусад зарим заалттай үл нийцэж байна. Нэг. Монгол Улсад төрийн алба хаах нөхцөл, журам, түүнчлэн төрийн албан хаагчийн нийгэм, эдийн засаг хууль зүйн баталгааны талаарх үндсэн зохицуулалт Төрийн албаны тухай хуулиар, Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулиар, тусгайлсан төрийн алба хаах нөхцөл, баталгааны талаарх харилцаа бусад салбар хуулиар зохицуулагдаж байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагч гэдэг нь төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд юм. Төрийн албан хаагч нь ийнхүү төрөөс цалин авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдаж, төрийн ажлыг гүйцэтгэж, төрийн алба хашиж байгаагийнхаа төлөө Үндсэн хууль, бусад хуульд заасан зарим эрх, боломжоо хуулиар хязгаарлуулдаг билээ. Мөн төрийн албан хаагч нь эрхэлж байгаа төрийн албаны чиг үүрэгтэй холбоотойгоор тусгайлсан үүрэг хүлээж, хариуцлага алдсан тохиолдолд төрийн албан хаагчийнхаа хувьд зохих шийтгэл хүлээдэг онцлогтой этгээд юм. ... Ийнхүү төрийн албан хаагч нь хуульд заасан боломжоо хязгаарлуулж, нэмэлт хариуцлага хүлээж ажилладгийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан баталгаагаар хангагддаг. Тэр дундаа “цалин хөлс” авах баталгаагаар хангагддаг болно. Төрийн албан хаагчийн цалин хөлс гэдэг нь
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5