121 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дайны байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-13.1.8 дахь заалтад дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг туйлын тодорхой нэрлэн заасаар атал 2016 оны Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтад дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг “хуулиар тогтоох” хэмээн оруулсан нь энэхүү эрх зүйн харилцаа нь тодорхой хуулийн зохицуулалт байхгүй, эсвэл өмнө батлагдан гарсан Дайны байдлын тухай хуулиар зохицуулагдаагүй, ирээдүйд зохицуулах харилцаа мэтээр ойлгогдохоор найруулагдсан нь хууль зүйн техникийн хувьд алдаатай байна. Хоёрдугаарт, Улс орныг батлан хамгаалах тухай хуулиуд нь үндэсний аюулгүй байдлын нэн чухал баталгаануудын нэг бөгөөд аюулгүй байдлын орчин өөрчлөгдөж, болзошгүй аюул тулгарсан нөхцөлд хуулиудын заалтууд нь хэрэгжиж эхэлдэг онцлогтой тул тухайн гэнэтийн нөхцөл байдалд иргэн бүрт хоёрдмол утгагүйгээр шууд ойлгогдохоор байх нь чухал юм. Дайны байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-13.1.8 дахь заалтад Дайны байдлын үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тодорхой тогтоож өгсөн байгаа тул Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг хүчингүй болгосноор эрх зүйн хийдэл гарахгүй юм. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийг зөрчсөн Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасныг хууль зүйн хувьд илүү бататгаж өгсөн заалт гэж үзэж байна. Учир нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5