Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

47 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуульд заасанчлан төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцсан нийтлэг эрхийг хамгаалах үүрэг юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... өөрийгөө өмгөөлөх, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ... эрхтэй. ...” гэсэн нь ялтан, шүүгдэгч, хохирогч нь хэргийг шүүх анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож өөрийгөө өмгөөлж, хууль зүйн туслалцаа авах, хэргээ шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр бүрэн хангагдаж хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа болно. Харин хяналтын шатны шүүх хуралд тухайн этгээдийн хэргийг шүүх ажиллагаа явагдахгүй тул дээрх заалтын “хэргээ шүүх хуралдаанд биеэр оролцох” гэснийг зөрчсөн гэж үзэхгүй байна. Дээр дурдсаныг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг уламжилж байна.” гэжээ. Гурав. Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “2002 онд шинэчлэн найруулагдаж, батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Шүүн таслах ажиллагаа нь эрх тэгш бүхий яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр явагдана.” гэж заасан бөгөөд уг заалтад Улсын Их Хурлаас 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно.” гэсэн нэмэлтийг оруулж, мэтгэлцэх зарчим нь зөвхөн шүүн таслах үед, тэр тусмаа анхан шатны журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд үйлчлэхээр хуульчлагджээ. Шүүх эрх мэдлийн мөн чанар нь анхан шатны шүүхийн ажиллагаагаар дамжин илэрдэг тул зөвхөн энэ шатны шүүх л “Монгол Улсын нэрийн өмнөөс” шийдвэр гаргадаг билээ. Түүнчлэн зөвхөн анхан шатны шүүх дээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны өөр ямар ч үе шаттай харьцуулшгүй Үндсэн хуулийн давхар баталгаа бүхий зарчмууд үйлчилдэг. Харин давж заалдах болон хяналтын шатны шүүхийн ажиллагаа нь Үндсэн хуулиар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5