22 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл найман наснаас эдэлнэ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг; Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий мэдээлэл, гомдол гаргажээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал тоолох, санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох, сонгуулийн дүнг гаргах ажиллагаанд автоматжуулсан систем ашиглах журмыг тодорхойлсон Сонгуулийн тухай хуулийг баталсан бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.” гэж заасны дагуу Улсын Их Хурлын хууль тогтоох онцгой бүрэн эрхийн хүрээнд хамаардаг. Сонгуулийн тухай хуулийн санал тоолох, санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох, сонгуулийн дүнг гаргах ажиллагаанд автоматжуулсан систем ашиглах зохицуулалтууд нь сонгууль зохион байгуулахтай холбоотой хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай зохицуулалтууд юм. 1. ... Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг нь сонгогч хөндлөнгийн нөлөөгүйгээр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5