21 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заалтууд нь мөн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан “сонгох, сонгогдох эрх»-ийг зөрчиж байна. 2. Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт “Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй.” гэж заасан. Гэтэл тус хуулийн 103, 104 дүгээр зүйлд санал хураалтыг хүчингүйд тооцох үндэслэлүүдийг дурдаж, санал хураалтыг дахин явуулах талаар зохицуулсан. Харин 133 дугаар зүйлийн 133.2 дахь хэсэгт “Сонгуулийн төв байгууллага тухайн тойрогт нэр дэвшигчдийг авсан саналын тоогоор нь дараалалд оруулан жагсаалт гаргах бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр шууд сонгогдсонд тооцно.” гэж сонгуулийн дүнг хэзээ гаргах талаар хуульчилсан боловч дүн гаргах хугацааг хуульд тусгайлан заагаагүй. Иймээс сонгууль явагдсаны маргааш өдөр нь сонгуулийн дүн гарах бүрэн боломжтой байгаа ба нэг өдрийн дотор санал хураалтыг хүчингүйд тооцуулах өргөдөл, нэхэмжлэл гаргаад, үүнийгээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй болгож байгаа нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад Монгол Улсын иргэн “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, ... эрхтэй.” гэж заасантай нийцэхгүй гэж үзэж байна. Иймээс Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг нь санал хураалтыг хүчингүйд тооцох хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжгүй болгож, улмаар сонгуульд санал өгсөн иргэн болон сонгуульд нэр дэвшүүлсэн нам, эвсэл, нэр дэвшсэн иргэний санал хураалтыг хүчингүйд тооцуулах асуудлаар төрийн байгууллага, шүүхэд хандах эрхийг хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, сонгууль хуулийн дагуу явагдаагүй, сонгуульд нэр дэвшиж олонхийн санал авсан нэр дэвшигч сонгуулийн дүнг гажуудуулсан зэргээр санал хураалтыг хүчингүйд тооцох үндэслэл бүрдсэн хэдий ч шүүх Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсгийн заалтыг баримтлаад санал хураалтыг хүчингүйд тооцох боломжгүй нөхцөл байдал, үр дагавар үүсгэж байна. Иймд Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5