173 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ҮНДЭСЛЭЛ: 1. Иргэн Б.Сүхбат 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг хуулийн шаардлага хангаагүй байхад томилсон гэсэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлсөн агуулгатай мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан болно. Үндсэн хуулийн цэцэд уг мэдээллийн дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаад 2018 оны 3 дугаар сарын 02ны өдөр Дунд суудлын хуралдааныг зарлан хуралдуулахад Б.Сүхбат нь уг хуралдаанд заавал биечлэн оролцох хүсэлт гарган хойшлуулсан болно. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг дахин 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зарлан хуралдуулахад иргэн Б.Сүхбат Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээллээсээ бүхэлд нь татгалзах хүсэлт гаргаад, татгалзсан шалтгаанаа Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирж тайлбарлах байсан боловч уг хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно. Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Цэц Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн заалттай харшлаагүй бусад хуулийн заалтыг удирдлага болгож болно.” гэж заасныг үндэслэн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд нь хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлээсээ бүрэн болон хэсэгчлэн татгалзахыг хориглоно.” гэсэн заалтыг Цэцийн дунд суудлын хуралдаан хэрэглэж болно гэж үзэн хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэсэн болно. 2. Иргэн Л.Ганболд нь 2009-2013 оны хооронд Аймгийн Засаг даргын орон нутгийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажилласан гэх хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулаагүй буюу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь заалтад заасан “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан” байх гэсэн шаардлагыг хангаагүй болох нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 506 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна. 3. Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5