Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

103 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хийхийг хориглоно” гэж заасан. Энэ нь гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттайгаар баривчлагдаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлснээс бусад тохиолдолд сэжиг бүхий үндэслэл байсан ч гэсэн түүнийг гэмт хэрэгт холбогдуулан албадан саатуулах, үзлэг, нэгжлэг хийх боломжгүй гэсэн үг юм. Гэтэл хүн амины, дээрмийн, танхайн гэх мэт цөөн хэрэг л үйлдэл дээрээ баригддаг бөгөөд албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлэн авлига авсан гэх мэт хэргүүдийг үзлэг, нэгжлэг хийлгүйгээр илрүүлэх боломж бараг байхгүй тул гишүүдэд гэмт хэрэг үйлдсэн ч хариуцлага хүлээхгүй байж болох давуу байдлыг бий болгож байна. Харин иргэдийн хувьд заавал гэмт хэрэг үйлдэж байхдаа нотлох баримттайгаар баривчлагдсан байх шаардлагагүй, сэжиг бүхий үндэслэл байгаа тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж, гэм буруутай эсэхийг нь тогтоодог. Хууль тогтоогч, төрийн өндөр албан тушаалтан болон шүүгчид ажил үүргээ гүйцэтгэхдээ тодорхой хэмжээний халдашгүй байдал эдлэх нь зүй ёсны асуудал гэдгийг улс орнууд хүлээн зөвшөөрч, хуульд тусгадаг. Халдашгүй байдал нь иргэдээс сонгогдсон төлөөлөгчид хууль тогтоох байгууллагад эрүүгийн болон иргэний хуулийн дагуу хариуцлага хүлээх эрсдэлгүйгээр чөлөөтэй үг хэлэх, нэр төрийг нь аливаа гүтгэлгээс хамгаалах, тохиолдлын байдлаар албадан саатуулах, цагдан хорих, тэдний хувьд улс төрийн сэдэлтэй мөрдөх ажиллагаа явуулахаас сэргийлэх зорилготой байдаг. Тийм учраас Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. ...” гэж заасныг үндэслэн 1992 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт “Үндсэн хуулийн хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болно”, 1997 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан”, “эрх бүхий байгууллага Улсын Их Хурлын гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөхийг Улсын Их Хурлаас хүссэн” гэсэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5