Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 0 ГАРЧИГ УИХ-ЫН 2010 ОНЫ ХАВРЫН ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД ГҮЙЦЭТГЭСЭН СУДАЛГААНЫ АЖЛУУД ӨМНӨХ ҮГ УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН СУДАЛГААНЫ ТӨВИЙН ДАРГА Ц.НОРОВДОНДОГ 1. ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН АСУУДАЛ 1.1 НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ЗОХИЦУУЛАЛТ, ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСӨЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ, БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛУУД /Харьцуулсан судалгаа/ Р.Хатанбаатар, А.Пагма/МА/, Г.Чулуун, Ш.Хишигсүрэн/LLM/, Ө.Мөнхтунгалаг, Г.Билгээ, Ч.Онончимэг, Ц.Батдорж, Ц.Элбэгзаяа, Ц.Батбаяр 1.2 НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАЛААРХИ ШҮҮМЖ, БУСАД ОРНЫ ТУРШЛАГА /Харьцуулсан судалгаа/ Р.Хатанбаатар, Ө.Мөнхтунгалаг, Ш.Хишигсүрэн/LLM/, Г.Чулуун 1.3 СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ ОНОЛ АРГА ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ, ЗОХИСТОЙ ХУВИЛБАРУУДЫГ СОНГОХ ЗАРЧИМ /Харьцуулсан судалгаа/ Ц.Товуусүрэн 1.4 ҮНДЭСНИЙ ЦӨӨНХИЙГ СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХИЙГ ХАНГАХ ТАЛААРХИ /Лавлагаа, мэдээлэл/ Р.Хатанбаатар 1.5 УЛС ТӨРИЙН СОНГУУЛИЙН НӨЛӨӨГӨӨР ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ӨӨРЧЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ АСУУДАЛ, ХАНДЛАГА /Харьцуулсан судалгаа/ С.Дорждагва 1.6 ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН ТАЛААРХИ ЗАРИМ ОРНЫ ЗОХИЦУУЛАЛТ /Лавлагаа, мэдээлэл/ К.Пүрэвсүрэн, Б.Хатантуул/LLM/ , Ш.Хишигсүрэн/LLM/ 1.7 ЯПОН БОЛОН ИХ БРИТАНИ УЛСЫН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТОГТОЛЦОО, ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ /Мэдээлэл, лавлагаа/ Б.Хатантуул/LLM/ , Ш.Хишигсүрэн/LLM/

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 1 1.8 ЦААЗААР АВАХ ЯЛЫН БАЙДАЛ, ХАНДЛАГА, БАЙР СУУРЬ /Лавлагаа, мэдээлэл/ Б.Хатантуул/LLM/ , Ш.Хишигсүрэн/LLM/ 2. НИЙГМИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ 2.1 ТӨРИЙН АЛБАНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД НИЙГМИЙН АУДИТЫН ҮҮРЭГ /Харьцуулсан судалгаа/ А.Пагма/MA/ 2.2 ТӨРИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, ХУВИЙН ХЭВШЛЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ АСУУДАЛ, БУСАД ОРНУУДЫН ТУРШЛАГА, ХАНДЛАГА /Харьцуулсан судалгаа/ А.Пагма/MA/, Б.Ариунжаргал/MA/, О.Нарантуяа, Т.Мягмаржав 2.3 НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ОРЧИН Ц.Товуусүрэн, А.Пагма/MA/ 2.4 ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, АЖЛЫН БАЙРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР ХИЙГДСЭН СУДАЛГААНУУДЫН ҮР ДҮНД ХИЙСЭН /Харьцуулсан мэдээлэл/ Ц.Товуусүрэн, А.Пагма/MA/, Б.Мөнхцэцэг, Т.Мягмаржав, Б.Ариунжаргал/MA/, Б.Хатантуул/LLM/ 2.5 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХӨГЖЛИЙН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ /Лавлагаа/ Р.Хатанбаатар 2.6 ХҮН АМЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ /Лавлагаа/ Б.Буяндэлгэр

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 2 НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСӨЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ, БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛУУД (Харьцуулсан судалгаа, дүн шинжилгээ) Ц.Норовдондог (Ph.D), Р.Хатанбаатар, А.Пагма/MA/, Г.Чулуун, Ш.Хишигсүрэн/LL.M/, Ө.Мөнхтунгалаг, Г.Билгээ, Ч.Онончимэг, Ц.Батдорж, Ц.Элбэгзаяа, Ц.Батбаяр Агуулга Удиртгал Судалгааны дүгнэлт Нэгдүгээр бүлэг. Нийслэл хотын статус, эрх зүйн зохицуулалтын талаархи онол, практикийн зарим асуудал 1.1 Нийслэл, түүний онцлог чиг үүрэг, удирдлага, үйл ажиллагааны зарчим 1.2 Нийслэл хотын эрх зүйн зохицуулалт, статус, нутгийн захиргаа болон нутгийн удирдлагын эрх зүйн орчны талаархи бусад орнуудын туршлага Хоёрдугаар бүлэг. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээ 2.1 Нийслэл, дүүрэг хорооны удирдлага болон шат шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх, үүрэг, хоорондын холбоо, харилцан хамаарал, нийслэлийн асуудлаархи Улсын Их Хурал болон Засгийн газрын бүрэн эрх, тэдгээрийг хуульчилсан байдал 2.2 Нийслэлийн оршин суугчийн эрх үүрэг 2.3 Нийслэлийн эдийн засгийн эрх мэдэл, өнөөгийн байдал, эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх 2.3.1.Нийслэлийн эдийн засгийн эрх зүйн үндэс, өнөөгийн байдал боломж 2.3.2.Нийслэлийн буюу орон нутгийн татвар 2.3.3.Нийслэлийн өмчийн эрх зүйн зохицуулалтын талаар 2.3.4.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд газрын харилцааны эрх зүйн зохицуулалтын талаар 2.3.5.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд чөлөөт бүсийн эрх зүйн зохицуулалтын талаар 2.4 Нийслэлийн удирдлагаас иргэд, аж ахуйн нэгж болон төрийн захиргааны төв байгууллагатай харьцах асуудал УДИРТГАЛ Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Сүхбаатар нарын хүсэлтээр “Нийслэлийн эрх зүйн зохицуулалтын асуудлууд, өргөн барьсан хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээ,

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 3 боловсронгуй болгох асуудлууд” сэдэвт судалгааны ажлыг Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгааны төвийн судлаачдын баг гүйцэтгэв. Судалгааны зорилго: Энэхүү судалгаа нь Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьсан “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөлд дүн шинжилгээ хийх, Үндсэн хуулийн (1992) зарчимд нийцүүлэн нийслэл хотын статус, онцлох чиг үүрэг, түүний удирдлага, үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлэх, зарим улс орны туршлагыг харьцуулан судалж, санал, дүгнэлт гаргахад чиглэгдсэн болно. Судалгааны зорилтууд:  Нийслэл, түүний онцлог чиг үүрэг, удирдлага, үйл ажиллагааны зарчим  Нийслэл хотын эрх зүйн зохицуулалт, статус, нутгийн захиргаа болон нутгийн удирдлагын эрх зүйн орчны талаархи бусад орнуудын туршлага  Нийслэл, дүүрэг хорооны удирдлага болон шат шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх, үүрэг, хоорондын холбоо, харилцан хамаарал, нийслэлийн асуудлаархи Улсын Их Хурал болон Засгийн газрын бүрэн эрх, тэдгээрийг хуульчилсан байдал  Нийслэлийн оршин суугчийн эрх үүрэг  Нийслэлийн эдийн засгийн эрх мэдэл, өнөөгийн байдал, эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх боломж /төсөв, татвар, өмч, газрын харилцаа, чөлөөт бүс/  Нийслэлийн удирдлагаас иргэд, аж ахуйн нэгж болон төрийн захиргааны төв байгууллагатай харьцах асуудал Судалгааны аргачлал:  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн агуулга, мөн чанар, онцлогын харьцуулалт, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх  Бичиг баримтын судалгаа Энэ хүрээнд:  Нутгийн удирдлагын асуудалтай холбоотой ном, материал, судалгааны тайлангуудад анализ хийсэн  Бусад орнуудын туршлага, цуглуулсан мэдээлэлд нэгдсэн боловсруулалт хийсэн  Судалгааны материалыг нэгтгэн дүгнэж, судалгааны тайлан бичсэн Судалгааны дүгнэлт:  Гадаад орнуудын нийслэлийн эрх зүйн зохицуулалтаас үзэхэд зарим улс оронд “Нийслэлийн статусын тухай хууль” тусгайлан үйлчилж байна, зарим орнуудад нутгийн удирдлагын тухай хуулиар нийслэлийн эрх зүйн зохицуулалтын гол үндсийг нь тогтоогоод, тухайн нийслэл хотын Дүрмээр нарийвчлан зохицуулснаар нийслэлийн статус тодорхойлогдож байна. Хуулийн төслийн зарим заалтуудыг хотын дүрмээр зохицуулах боломжтой.  Мөн бусад улсын туршлагаас үзэхэд тухайн хот зөвхөн хот гэдэг утгаараа биш нийслэл хотын хувьд чиг үүргээ гүйцэтгэхэд нь засгийн газар, нийслэлийн хоорондын харилцааг хуулиар эсхүл “хамтын ажиллагааны талаархи хоёр талын гэрээ”-ээр зохицуулдаг ба эдгээр нь нийслэлд эдийн засгийн баталгааг бий болгож нийслэлийг хөгжүүлэхэд болон нийслэлийн зорилтыг хэрэгжүүлэхэд гарсан зардлыг нөхөн олгох боломжийг бүрдүүлдэг байна.  Зарим орнууд нийслэл хотын Дүрэмдээ Нутгийн өөрөө удирдах байгууллагын хяналт, шалгалтын эрх, үүргийг маш тодорхой заасан байна. Тухайлбал, хяналт, шалгалт хийх

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 4 комиссийг ямар тохиолдолд байгуулах, бүрэлдэхүүн нь ямар байх, бүрэлдэхүүнд нь хэн орох болон орж болохгүй байх, хэрхэн шийдвэр гаргах зэргийг тусгажээ.  Хуулийн төслийн 9 дүгээр зүйлд хотын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар шалгалтын комисс байгуулж болох талаар зааж өгөх  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Улсын Их Хурал нийслэлийн талаар хэрэгжүүлэхээр заасан бүрэн эрхийн тухайд Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад хамаарч байгаа бөгөөд томъёоллын хувьд зөрүүтэй байна гэж үзэхийн зэрэгцээ хууль хоорондын давхардлыг бий болгох шаардлагагүй гэж үзэж байна. Мөн түүнчлэн  Хуулийн төслийн 8 дугаар зүйлд Засгийн газрын бүрэн эрх /8.1.1.нийслэлийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; 8.1.3. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх; 8.1.1, 8.1.3 дугаар заалт Засгийн газрын тухай хуулиар зохицуулагддаг учир дахин хуульд тусгах шаардлагагүй,  Хуулийн төслийн 9 дүгээр зүйлд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн /9.2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байнгын ажиллагаатай байж болно/ 9.2 дүгээр заалт Үндсэн хуулийн 59.2, Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23.1 дүгээр заалтын үндэслэн хасах,  Хуулийн төслийн 11 дүгээр зүйлд Дүүрэг, түүний удирдлагын бүрэн эрхийн /11.4. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Засаг даргын албан тушаалыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг даргын албан тушаалтай тус тус адилтган үзэж болно/ 11.4-ийг Үндсэн хуулийн 57.1, 60.2-ийг үндэслэн хасах  Нийслэлийн оршин суугчийн эрхийн талаар нийслэлийн асуудлыг шийдвэрлэх үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн иргэд нийслэлийн засаг, захиргааны зүгээс ямар үйлчилгээг хэрхэн хүртэх эрхтэй болох талаар асуудлыг тусгах нь зүйтэй юм. Мөн нийслэлийн оршин суугчийн татварын хувьд иргэний “оршин суугаа газрын байрлал” нь тухайн иргэнд татвар ногдуулах үндэслэл болохгүй гэж үзэж байгаа бөгөөд энэ талаар тухайн асуудлаархи хэсэгт тодорхой өгүүлсэн болно.  Орон нутгийн хөрөнгө оруулалтын зарлагыг төвлөрсөн төсөвт тусгах, хөрөнгө оруулалтын шийдвэрийг төвлөрсөн байдлаар батлах зэрэг хязгаарлалт тогтоосон нь орон нутгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй болсон. Иймд Төв, орон нутгийн засаг захиргааны бүх түвшинд төсвийн харилцаа, төвлөрлийг хэрхэн сааруулах талаас нь нийслэлийн эдийн засаг, өмч, төсөв санхүүгийн асуудалд хандах шаардлагатай байна.  Хуулийн төсөлд техникийн шинжтэй алдаа мадаг нэлээдгүй байгааг нягтлах, тухайлбал, “Нийслэлийн удирдлагаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай харилцах” гэсэн 5 дугаар бүлгийн 21 дүгээр зүйлд Төрийн захиргааны төв байгууллагатай харилцах асуудлыг тусгасан байна. НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Нийслэл хотын статус, эрх зүйн зохицуулалтын талаархи онол, практикийн зарим асуудал 1.1. Нийслэл, түүний онцлог чиг үүрэг, удирдлага, үйл ажиллагааны зарчим Аливаа улсын нийслэл хот нь улс орныхоо амьдралд чухал үүрэг гүйцэтгэж, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын төв болж байдаг билээ. Улсын нийслэл нь тухайн улсын төрийн дээд байгууллагууд: төрийн тэргүүний өргөө, парламент, засгийн газар болон гадаадын дипломат төлөөлөгчийн газрууд байрлах албан ёсны гол хот юм.

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 5 Ихэнхи улс орнуудад Үндсэн хуулиар нийслэл хотын статусыг хуульчилсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” хэмээн нийслэл хотын статусыг хуульчилсан. Нийслэлийн статус гэдэг ойлголт нь тухайн хот улсын нийслэлийн үүргээ гүйцэтгэхтэй холбоотой эрх зүйн байдлыг тодорхойлдог ба энэ нь Үндсэн хуулийн дагуу тусгай хууль болон дүрмээр зохицуулагддаг байна. Өнөөгийн байдлаар тодорхой улс орны нийслэлийн улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, түүх, геополитикийн үүрэгтэй холбоотой асуудал өргөн хүрээтэй, цогц судалгаа шинжилгээний объект болж, гүн гүнзгий судлагдаагүй боловч орчин үеийн нийгмийн хөгжлийн шууд үр дагавар болж шинэ маягийн нийслэл хотууд бий болсон, олон оронд уламжлалт нийслэлийн шинж чанар өөрчлөгдсөн зэрэг шалтгаанаас үүдэн энэ асуудалд хандах судлаачдын сонирхол идэвхижиж байна гэж үздэг1. Тухайлбал, урьд нь буурай хөгжилтэйд тооцогдож байсан улс орнуудад хөгжилтэй дэд бүтэцтэй том нийслэл хотууд бий болсон, нийслэл хотуудын шинж чанар өөрчлөгдөн нийгмийн том нийтлэг бүхий хот-улсууд болох хандлага бий болсон, эдгээр нийслэлүүд бусад улсуудын нийслэлийн хамтлагт идэвхитэй нэгдэх болсон зэрэг шинэлэг үзэгдлүүд судлаачид, ажиглагчдын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Ерөнхийдөө нийслэлийг үзэгдлийнх нь хувьд судлахад шинжлэх ухааны судлагдахууны хувьд нэг талаас бага судлагдсан байдал, нөгөө талаас маш олон талтай судлагдахуун болохыг онцолжээ2. Судлаачдын үзэж байгаагаар олон орны нийслэлийн түүх, үйл ажиллагааны анализ судалгаагаар улсын нийслэл хотын түүхэн хувь заяа, улс төр, эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг дараахь гурван уялдаа холбоо бүхий хүчин зүйлээр тодорхойлдог байна. Үүнд: 1. Орон зай, цаг хугацааны хүчин зүйл өөрөөр хэлбэл, тухайн нийслэлийн байгуулагдсан цаг хугацаа, газар зүйн байршлын хүчин зүйл, 2. Нийслэлд соёл, зан суртахуун, шашин, оюун санааны амьдралын төвлөрсөн байдал, 3. Нийслэлд улс орны улс төрийн амьдрал төвлөрсөн хүчин зүйл эдгээр болно. Түүнчлэн нийслэлийг бүс хоорондын харилцааны үүднээс хоёр категори болгон авч үздэг. Үүнд:  Улс төр, захиргааны статустай нийслэл-энэ нь улс төрийн төв бөгөөд тухайн улсын төрийн дээд байгууллагууд оршдог, албан ёсны нийслэл болно.  Албан бус нийслэл- энэ нь том хотууд, улс, бүс нутгийн олон чиг үүрэгт төвүүд юм. Эдгээр нь хууль ёсны статусгүй боловч ерөнхий утгаараа нийслэлийн чухал чиг үүргийг үндэсний болон олон улсын түвшинд гүйцэтгэдэг. Жишээ нь, Нью-Йорк хот АНУ-ын санхүү-эдийн засгийн төв, Дюссельдорф хот Рур мужийн төв гэх мэт. Нийслэлийн гүйцэтгэх чиг үүргийн хувьд онцлох хоёр бүлэг чиг үүргийг тодорхойлж болно. Үүнд: 1. Нийслэлийн тэргүүлэх байр суурийг тодорхойлох чиг үүргүүд: Юуны өмнө нийслэлийн чадамж нь тэргүүлэгч болохын хувьд хотын үйлчилгээний чиг үүргүүдээр илэрдэг гэж үздэг. Энэ нь шинжлэх ухаан, боловсрол, төрийн бус байгууллага, санхүүгийн ба олон улсын байгууллагуудын төвлөрөл, соёлын болон нийтийн үйлчилгээ бөгөөд эдгээрийн харилцан 1 Эдийн засгийн газар зүй, нийгмийн газар зүйн шинжлэх ухаанд харин нэлээн судлагдсан байна. 2 T.I. Jaskova Capital region and capital position: ratio of concerts. www.belchas.by

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 6 үйлчлэл нь шинэ чанарыг бий болгох нөхцөлийг бүрдүүлдэг. Нийслэлийн хүн амд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж нь нийслэл хотын нүүр царайг илтгэж байдаг. 2. Дээд түвшний гол чиг үүрэг: Энэ чиг үүрэгт нийслэл нь тухайн улсын улс төрийн төв болохынхоо хувьд гүйцэтгэдэг чиг үүргүүд хамаардаг. Өөрөөр хэлбэл, төрийн дээд байгууллагууд байрлан, үйл ажиллагаагаа явуулах, гадаадын дипломат төлөөлөгчийн газрууд байрлах, үндэсний болон олон улсын чанартай арга хэмжээ зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг болно. Нийслэл хот бол зөвхөн төрийн дээд байгууллагууд оршин байдаг газар бус улсынхаа эдийн засаг, соёлын төв байж, үндсэний нийтлэгийг тээгч болж байдаг учраас нийт улсын хөгжлийн хурдасгагч мотор болдог гэж үздэг. Иймд улс орны өрсөлдөх чадвар нь нийслэлийнх нь өрсөлдөх чадвараар тодорхойлогдоно ч гэж үздэг билээ. Нийслэл хот нийслэлийн чиг үүргээ гүйцэтгэхэд тодорхой нөхцөлүүд зайлшгүй шаардлагатай нь ойлгомжтой. Үүнд, нийт хотын хөгжлийн тогтвортой байдал, экологийн аюулгүй байдал, хүрээлэн буй орчны хамгаалал, онцгой байдал болон иргэний хамгаалалтын шаардлагыг тооцох, нийтийн тээвэр, инженерийн, нийгмийн дэд бүтцийн иж бүрэн, цогц хөгжил, нийслэлийн хүн ам, зочид гийчдэд үзүүлэх үйлчилгээний иж бүрэн тогтолцоо зэрэг юм. Иймд нийслэлд түүний урт хугацааны томоохон зорилтуудыг гүйцэтгэхэд нь зориулж эдийн засгийн боломжийг нь олгох, нийслэлийн хөрөнгө, санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлэх явдал чухал байдаг. Мөн бусад улсын туршлагаас үзэхэд нийслэл хот нийслэлийн чиг үүргээ гүйцэтгэхэд нь төр, нийслэлийн хоорондын харилцааг хууль эсхүл хамтын ажиллагааны талаархи хоёр талын гэрээгээр зохицуулдаг ба эдгээр нь нийслэлд эдийн засгийн баталгааг бий болгож нийслэлийг хөгжүүлэхэд болон нийслэлийн зорилтыг хэрэгжүүлэхэд гарсан зардлыг нөхөн олгох боломжийг бүрдүүлдэг байна. Европын Холбооны шинэ нийслэлүүдийн хувьд ч, посткоммунист улсуудын нийслэлийн хувьд ч өмчийн асуудал, хотын болон улсын төсвийн хоорондын харилцааны асуудалтай холбоотой нийтлэг бэрхшээл байдаг. Эдгээр нь нэгдүгээрт, дээрхи улсуудад засгийн эрх мэдэл маш их төвлөрсөн, хоёрдугаарт, нийслэл хот, төр хоорондын харилцааг зохицуулсан хууль, гэрээ, эрх зүйн баримт бичиг байхгүй, гуравдугаарт, нийслэл хотын хөгжлийн асуудал нь төв засгийн газрын өөрчлөгдөн солигдох гэх мэт улс төрийн аяс, салхинаас хамааралтай байдал зэргээс болж байна гэж дүгнэжээ3. Нийслэл хотын удирдлага, үйл ажиллагааны зарчмын асуудал чухал бөгөөд дараахь үндсэн зармуудыг дурьдаж болно. Үүнд:  Төрийн эрх мэдэл, нутгийн өөрийн удирдлага нь хуулийн үндсэн дээр хэрэгжинэ. Эрх мэдлийг хэрэгжүүлэх гол зорилго нь нийслэлийн иргэдийн эрх ашгийн үүднээс хүний ба иргэний эрх, эрх чөлөө, хотын эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийг хангах явдал болно,  Нийслэл хотын төрийн болон нутгийн өөрийн удирдлагын байгууллагууд, тэдгээрийн удирдах албан тушаалтнуудын эрх мэдэл, хариуцах асуудал, гүйцэтгэх үүргийг ялган зааглах үндсэн дээр үйл ажиллагаа явагдана,  Нутгийн өөрийн удирдлагын байгууллагууд нийслэлийн төрийн удирдлагын тогтолцооноос ангид бие даасан байх, 3 Декларация конференции Объединения столиц Европейского Союза 2007. www. stolitsa.tallinn.ee/

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 7  Нийслэлийн төрийн болон нутгийн өөрийн удирдлагын байгууллагууд нь чиг үүргээ хэрэгжүүлэх эд материалын ба санхүүгийн боломжоор хангагдсан байх,  Нийслэлийн төрийн болон нутгийн өөрийн удирдлагын байгууллагууд нь өөрсдийн эрх хэмжээний хүрээнд бие даан шийдвэр гаргаж, түүнийхээ төлөө хариуцлага хүлээх зэрэг болно. 1.2. Нийслэл хотын эрх зүйн зохицуулалт, статус, нутгийн захиргаа болон нутгийн удирдлагын эрх зүйн орчны талаархи бусад орнуудын туршлага Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор гадаадын хэд хэдэн орны туршлагыг судлан үзэхэд эрх зүйн зохицуулалтыг янз бүрээр хийсэн байна. Тухайлбал, ОХУ болон ТУХН-ийн орнуудад “Нийслэлийн статусын хууль” тусгайлан байгаа бөгөөд уг хуулиудаар нийслэлийн эрх зүйн зохицуулалтын гол үндсийг нь тогтоогоод, тухайн нийслэл хотын Дүрмээр нарийвчлан зохицуулснаар нийслэлийн статус тодорхойлогдож байна. Харин Нийслэлийн дүрмийг зарим улс нь хотын парламентаараа баталсан байхад зарим улс нь Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан байх зэрэг ялгаа байна. Европын улсуудын хувьд бол “Нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль ”(Act on local selfgovernment) нь нийслэлийн эрх зүйн байдлыг тодорхойлж байгаа бөгөөд эдгээр хуулиудаар нийслэлийг мужтай адилтган үздэг байна. Эдгээр хууль нь тухайн хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан Нийслэлийн дүрэм (The Statute of the capital sity)-тэй хамтраад нийслэлийн статусыг тодорхойлох гол эрх зүйн баримт болж байна. Харин зарим орны хувьд, жишээлбэл, Польшид “Нийслэл хот Варшавын бүтцийн хууль” (Act on the structure of the capital sity of Warsaw), Туркт улсын хэмжээний хотын эрх зүйн байдлыг тодорхойлсон “Их хотын захиргааны хууль” зэрэг хуулиуд байна. Харьцуулан үзвээс манай хуулийн шинэчилсэн найруулгад дээр дурдсан улсуудын хуулийн болон дүрмийн заалтуудтай төстэй заалтууд аль аль нь байна. Гэхдээ манай төсөлд огт тусгагдаагүй юмуу бүрхэг тусгагдсан санаа авууштай зарим санаа байгаагаас дурдвал:  Казахстаны хуульд нийслэл болон дагуул бүсийн хилийн цэсийг тогтоох буюу өөрчлөхдөө санал авах, саналыг нь харгалзах, шийдэх субъектуудийг маш тодорхой заасан байна.  Варшав хотын дүрэмд Хотын зөвлөл (ИТХ)-ийн хяналт, шалгалтын эрх, үүргийг маш тодорхой заасан, тухайлбал, хяналт, шалгалт хийх комиссийг ямар тохиолдолд байгуулах, бүрэлдэхүүн нь ямар байх, бүрэлдэхүүнд нь хэн орох болон орж болохгүй байх, хэрхэн шийдвэр гаргах зэргийг тусгажээ.  Нийслэлийн өмчид чухам юу юу багтах, хотын дэд бүтэц гэж юуг хэлэхийг маш тодорхой заадаг байна.  Нийслэл дэхь архитектур, хот байгуулалт, барилгын үйл ажиллагаатай холбоотой харилцааг нарийвчлан заасан бүлэг Казахстаны хуульд байна.  Нийслэлийн нутаг дэвсгэрт зориулалтын бусаар ашиглагдаж байгаа газрыг албадан хурааж авахын тулд шүүхэд хандах асуудал

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 8  Нийслэл дэх газрын харилцааны эрх зүйн зохицуулалтын нэг онцлог болох улсын хэрэгцээнд зориулж газар авахдаа өмчлөгч болон газар ашиглагчтай харилцах харилцаа, худалдан авахад үнэ тогтоох, нөхөн олговор олгох зэрэг асуудал.  Төслийн 28.1 заалтыг “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлтэй уялдуулах ХОЁРДУГААР БҮЛЭГ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээ 2.1. Нийслэл, дүүрэг, хорооны удирдлага болон шат шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх, үүрэг, хоорондын холбоо, харилцан хамаарал, нийслэлийн асуудлаархи Улсын Их Хурал болон Засгийн газрын бүрэн эрх, тэдгээрийг хуульчилсан байдал Улсын Их Хурлын бүрэн эрх Нийслэлийн эрх зүйн байдлын тухай 1994 оны өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд нийслэлийн талаархи Улсын Их Хурлын бүрэн эрхийн тухай аливаа нэг зохицуулалт оруулаагүй бөгөөд Засгийн газраас өргөн барьсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд нийслэлийн талаархи Улсын Их Хурлын бүрэн эрхийг тусгайлан зохицуулсан байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /цаашид “төсөл” гэх/-ийн 7 дугаар зүйлд Улсын Их Хурал нийслэлийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байна. Үүнд: Д/д 7 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх Тайлбар 1. 7.1.1.нийслэлийн хөгжлийн асуудлаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох Энэхүү 7.1.1 дэх зохицуулалт нь агуулгын хувьд Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад хамаарч байгаа бөгөөд томъёоллын хувьд зөрүүтэй байна гэж үзэж байна. Учир нь Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг зохицуулсан бөгөөд Улсын Их Хурал нь төрийн дотоод бодлогын үндсийг тодорхойлохоор зохицуулсан бол төсөлд нийслэлийн хөгжлийн асуудлаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлохоор заасан байна. Үүнээс үзэхэд Улсын Их Хурал нийслэлийн талаархи бодлогын үндсийг тодорхойлж, харин Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлд заасан нутгийн өөрөө удирдах ёс, төрийн удирдлагыг хослуулах зарчмын дагуу нийслэлийн хөгжлийн асуудлаар баримтлах бодлогыг тодорхойлох субъект нь Нийслэлийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудал гэж үзэж байна. 2. 7.1.2.хот байгуулалтын тухай хуулийн 5.1.5-д заасны дагуу Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах Нэгэнт Хот байгуулалтын тухай хуулийн 5.1.5-т “нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах”-ыг Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамааруулсан байхад дахин төсөлд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах гэж заах хууль хоорондын давхардсан зохицуулалтыг бий болгож байна. Нөгөө талаас ерөнхий төлөвлөгөөнд яг юу хамаарах вэ гэдгийг нарийвчлан тодруулах шаардлагатай бөгөөд уг асуудал нь төрийн удирдлагын асуудал уу, эсхүл нутгийн өөрөө удирдах ёсны асуудал уу гэдгийг

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 9 тогтоох нь зүйтэй болов уу. 3. 7.1.3.нийслэлийн санхүүгийн чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Уг зохицуулалт нь нэг талыг барьсан агуулгатай зохицуулалт гэж үзэж байна. Учир нь Улсын Их Хурал Монгол Улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах онцгой бүрэн эрхтэй болохыг Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д тодорхой заасан бөгөөд төсөлд тусгаснаар Улсын Их Хурал төсөв, түүний гүйцэтгэлээс гадуур, эсхүл дан нийслэлд зориулж нийслэлийн санхүүгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор шийдвэр гаргах нь хэр оновчтой асуудал вэ гэдэг асуулт гарч байна. Нийслэлийн санхүүгийн асуудлыг нутгийн өөрөө удирдах ёсны дагуу өөрөө шийдвэрлэх асуудал бөгөөд Улсын Их Хурал харин нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжих боломжийг нь хангах л шаардлагатай юм. 4. 7.1.4.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх. Төслийн 7.1.4-т заасан зохицуулалт нь Улсын Их Хурлын 4 дүгээр зүйлд “Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой болон хуулиар тогтоосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэсэнтэй утга ижил бөгөөд хууль хоорондын давхардлыг бий болгож байна. Иймд бусад хуулиар зохицуулсан асуудлыг дахин өөр хуулиар зохицуулах шаардлагагүй юм. Төсөлд тусгасан Улсын Их Хурлын бүрэн эрх нь бусад хууль тогтоомжид нэгэнт зохицуулсан бүрэн эрх тул дахин хуульд нэмж зохицуулж хууль хоорондын давхардлыг бий болгох шаардлагагүй гэж үзэж байна. Засгийн газрын бүрэн эрх 1994 оны Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд нийслэлийн талаархи Засгийн газрын бүрэн эрхийн тухай аливаа нэг зохицуулалт байдаггүй бөгөөд төслийн 8 дугаар зүйлд нийслэлийн талаархи Засгийн газрын бүрэн эрхийг тусгайлан зохицуулсан байна. Төслийн 8 дугаар зүйлд Засгийн газар нийслэлийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байна. Үүнд: Д/д 8 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх Тайлбар 1. 8.1.1.нийслэлийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; Үндсэн хуулийн 38 дугаар зүйлд Засгийн газрын нийтлэг үндсэн бүрэн эрхийг тусгайлан зохицуулсан бөгөөд хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж хангах нь Засгийн газрын үндсэн бүрэн эрх юм. Нийслэлийн хувьд нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, бүс нутгийн хөгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх нь Засгийн газрын бүрэн эрх бөгөөд төслийн 8.1.1-т заасан зохицуулалт нь Үндсэн хуулийн 38 дугаар зүйл болон Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйл, 12 дугаар зүйлд тус тус нарийвчлан зохицуулсан зохицуулалттай агуулгын хувьд давхардаж байна гэж үзэж байна.

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 10 2. 8.1.2. нийслэл, дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллагад мэргэжил арга зүйн удирдлага, зөвлөгөө үзүүлэх; Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д ”Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн байгууламжийг боловсронгуй болгох шаардлагатай арга хэмжээ боловсруулан хэрэгжүүлж, нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалтын болон аргачилсан туслалцаа үзүүлж, тэдгээрийн бие даасан ажиллагааг хангах арга хэмжээ авна” гэж заасан бөгөөд төслийн 8.1.2 дахь зохицуулалт нь Засгийн газрын тухай зохицуулалттай агуулгын хувьд адил боловч томъёолол нь Засгийн газрын хуулийг явцуу агуулга руу чиглүүлсэн байна. Тухайлбал, Засгийн газар нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даасан байдлыг хангах арга хэмжээг авах бүрэн эрхтэй байхад төсөл мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэх гэж тухайн арга хэмжээний нэгийг тодорхойлон заасан байгаа нь Засгийн газрын тухай хуулийг явцуу агуулга руу чиглүүлж байна. 3. 8.1.3.нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх; Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-т “Төрийн захиргааны төв байгууллагуудын хоорондын болон тэдгээр байгууллага, аймаг, нийслэлийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг нийтлэг зорилтод чиглүүлэн зохицуулна” гэж заасан нь төслийн 8.1.3-тай агуулгын хувьд адил бөгөөд нэгэнт хуулиар зохицуулсан асуудлыг дахин хуульд тусгах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд төсөлд заасан Засгийн газрын бүрэн эрхийг Засгийн газрын тухай хууль болон бусад хуультай нийцүүлэн томъёолох нь зүйтэй болов уу. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид зааснаас гадна 1994 оны Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд хэрэгжүүлэхээр заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр зохицуулсан. 1994 оны Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, одоогийн Улсын Их Хуралд өргөн баригдсан нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хоёрыг харьцуулахад нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх 5 байсныг өргөтгөн 13 болгосон байна. Нөгөө талаас нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байнгын ажиллагаатай байж болно гэж тусгасан бөгөөд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.1-т нийслэлийн Хурлыг ээлжилт хуралдааныг жилд 2-оос доошгүй удаа хуралдуулахаар зохицуулсан. Мөн Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол ..., тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн” гэж заасан байдаг. Тэргүүлэгчид Хурлын чөлөөт цагт нутгийн өөрөө удирдах байгууллагын тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр Үндсэн хуульд заасан. Иймд Нийсл элийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байнгын ажиллагаатай байж болохгүй учир нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байнгын ажиллагаатай байх Үндсэн хууль болон түүний үзэл баримтлалыг зөрчсөн заалт юм. Дүүрэг, түүний удирдлагын бүрэн эрх 1994 оны Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд дүүрэг, түүний удирдлагын бүрэн эрхийн талаар аливаа нэг тусгайлсан зохицуулалт байхгүй бөгөөд нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дүүрэг, түүний удирдлагын бүрэн эрхийн талаар шинэлэг зохицуулалт тусгасан байна. /Төслийн 11 дүгээр зүйл/

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 11 Төслийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Засаг даргын албан тушаалыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг даргын албан тушаалтай тус тус адилтган үзэж болно” гэж заасан байна. Нөгөө талаас Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана”, 60 дугаар зүйлийн 2 дахь заалтад “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэж зааснаас үзэхэд хэрэв дүүргийн Засаг даргын албан тушаалыг аймгийн Засаг даргын албан тушаалтай адилтган үзвэл түүний томилох нь хүртэл адил байх тул энэхүү заалт нь Үндсэн хууль зөрчсөн заалт гэж үзэж байна. 2.2. Нийслэлийн оршин суугчийн эрх үүрэг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн III бүлэг дотроо 3 зүйл 20 заалтай. Хуулийн төслийн энэ бүлэг заалт [одоо үйлчилж байгаа] хуучин хуульд байгаагүй. Шинэчилсэн найруулгын төсөл бүхэлдээ 32 зүйлтэй [гэвэл] түүний нийт агуулгын 10 хувь нь “нийслэлийн оршин суугчийн эрх үүргийг тодорхойлолоход” чиглэгджээ. Нийслэлийн оршин суугчийг тодорхойлсон тусгай [энэ бүлэг] зүйл-заалт бүхэлдээ цоо шинэ учраас ярих хэлэх юм ихтэй ... хэлэлцүүлгийн үед маргаантай байх магадлал ихтэй байгаа юм. Нийслэлийн оршин суугчийн, ялангуяа, үүрэгтэй нь холбогдож гарч ирж байгаа том асуудал бол “нийслэлийн оршин суугчийн татвар” юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн “эдийн засгийн агуулгатай” бүлэг дээр оршин суугчийн татварын асуудал туссан, түүн дээр ч бид холбогдох анализыг үүнтэй зэрэгцээ байдлаар хийсэн болно. Харин энд бид, “оршин суугчийн татвар”–ыг иргэний эрх, үндсэн хуулийн агуулгын үүднээс “өөр өнцөгөөс” харахыг эрмэлзэв. А. “... Оршин суугчийн эрх үүрэг”-ийг Үндсэн хуультай холбож үзэхүйд Энд бид, нийслэлийн оршин суугчийн [төсөлд туссан] эрх үүргийг “Үндсэн хууль”-ийн “байр суурь”- наас харж зарим зүйлийг нэмж өгүүлэх болно. Үүнд: 1. Үндсэн хуулийн 1.1-т “төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг “... ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх ...” явдал мөн гэж заасан. Тийн атал, иргэн [хүн] нийслэлд оршин суудгаасаа болж, жишээ нь, [бусдын төлдөггүй] олон төрлийн татвар төлөх болж байгаа нь шударга ёсны болоод тэгш байдлын талаасаа ихээхэн эргэлзээтэй санагдав. Хожим нийслэлийн оршин суугч дотроос татвараа төлж чадахгүй хүмүүс олноор гараад ирнэ. Тэгэхээр тэднийг яах вэ ... гэдэгт эхлээд хариулт өгч байж нийслэлийн оршин суугчийн татварын асуудлыг шийдэх ёстой мэт. Татвар төлж чадахгүй байгаа оршин суугч торгууль төлж чадах болов уу. Татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаар, хөрс, усны бохирдол хамаардаг. Энд байгаа “тодорхой эрх” бол Монгол Улсын иргэний чухам хаана оршин суухад хамаарахгүй. Учир нь, Монгол Улсын иргэний “... түр буюу байнга орших суух газраа сонгох эрх”-тэй, энэ эрх нь Үндсэн хуулиар баталгаажсан нийтлэг эрх юм. Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw