[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 10 2. 8.1.2. нийслэл, дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллагад мэргэжил арга зүйн удирдлага, зөвлөгөө үзүүлэх; Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д ”Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн байгууламжийг боловсронгуй болгох шаардлагатай арга хэмжээ боловсруулан хэрэгжүүлж, нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалтын болон аргачилсан туслалцаа үзүүлж, тэдгээрийн бие даасан ажиллагааг хангах арга хэмжээ авна” гэж заасан бөгөөд төслийн 8.1.2 дахь зохицуулалт нь Засгийн газрын тухай зохицуулалттай агуулгын хувьд адил боловч томъёолол нь Засгийн газрын хуулийг явцуу агуулга руу чиглүүлсэн байна. Тухайлбал, Засгийн газар нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даасан байдлыг хангах арга хэмжээг авах бүрэн эрхтэй байхад төсөл мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэх гэж тухайн арга хэмжээний нэгийг тодорхойлон заасан байгаа нь Засгийн газрын тухай хуулийг явцуу агуулга руу чиглүүлж байна. 3. 8.1.3.нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх; Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-т “Төрийн захиргааны төв байгууллагуудын хоорондын болон тэдгээр байгууллага, аймаг, нийслэлийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг нийтлэг зорилтод чиглүүлэн зохицуулна” гэж заасан нь төслийн 8.1.3-тай агуулгын хувьд адил бөгөөд нэгэнт хуулиар зохицуулсан асуудлыг дахин хуульд тусгах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд төсөлд заасан Засгийн газрын бүрэн эрхийг Засгийн газрын тухай хууль болон бусад хуультай нийцүүлэн томъёолох нь зүйтэй болов уу. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид зааснаас гадна 1994 оны Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд хэрэгжүүлэхээр заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр зохицуулсан. 1994 оны Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, одоогийн Улсын Их Хуралд өргөн баригдсан нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хоёрыг харьцуулахад нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх 5 байсныг өргөтгөн 13 болгосон байна. Нөгөө талаас нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байнгын ажиллагаатай байж болно гэж тусгасан бөгөөд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.1-т нийслэлийн Хурлыг ээлжилт хуралдааныг жилд 2-оос доошгүй удаа хуралдуулахаар зохицуулсан. Мөн Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол ..., тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн” гэж заасан байдаг. Тэргүүлэгчид Хурлын чөлөөт цагт нутгийн өөрөө удирдах байгууллагын тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр Үндсэн хуульд заасан. Иймд Нийсл элийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байнгын ажиллагаатай байж болохгүй учир нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байнгын ажиллагаатай байх Үндсэн хууль болон түүний үзэл баримтлалыг зөрчсөн заалт юм. Дүүрэг, түүний удирдлагын бүрэн эрх 1994 оны Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд дүүрэг, түүний удирдлагын бүрэн эрхийн талаар аливаа нэг тусгайлсан зохицуулалт байхгүй бөгөөд нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дүүрэг, түүний удирдлагын бүрэн эрхийн талаар шинэлэг зохицуулалт тусгасан байна. /Төслийн 11 дүгээр зүйл/
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw