[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 83 Хуулийн зорилт 1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нийслэл /цаашид "нийслэл" гэх/-ийн онцлог чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, удирдлагын бүрэн эрх, нийслэлийн оршин суугчийн эрх, үүрэг, нийслэлийн удирдлагаас оршин суугч, аж ахуйн нэгж, байгууллага болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжтэй харилцахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Нийслэлийн оршин суугчийн эрх үүргийг нэмж оруулсанаар нийслэлийн хөгжилд оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэх үүрэг хариуцлагыг тодорхой болгох зорилготой. Турк Улсад нийслэл Анкара хотын эрх зүйн байдлын талаар тусгайлан зохицуулсан бие даасан хууль байдаггүй бөгөөд Анкара хот нь Анкара муждаа байдаг бөгөөд Мужийн нутгийн удирдлагын эрх зүйн байдлыг 5302 дугаартай Мужийн тусгай удирдлагын тухай хууль, 5355 дугаартай Дүүргийн удирдлагын нэгдлийн тухай хуулиар, хот, дүүргийн эрх зүйн байдлыг 5393 дугаар Хотын захиргааны хуулиар /Belediye Kanunu/, томоохон буюу улсын хэмжээний хотын эрх зүйн байдлыг 2004 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 5216 дугаар Их хотын захиргааны хуулиар /Büyükşehir belediyesi kanunu/ тус тус зохицуулсан байна. Нийслэл, түүний чиг үүрэг 4.1. Монгол Улсын Үндсэн хуулийн арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн. 4.2. Нийслэл нь хуулиар олгосон чиг үүрэг, өмч хөрөнгө, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн. 4.3. Далай ашиглах тухай хуулийн 81.1-д заасны дагуу Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн боомт нь Улаанбаатар хот байна. 4.4. Нийслэл нь Улаанбаатар бүсийн тэнцвэртэй хөгжлийг хангах, хүрээлэн байгаа орчин, ногоон бүсийг хамгаалах, сэргээх, оршин суугчийн суурьшил, хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах үүднээс алслагдсан дүүрэг, дагуул хот, тосгон, чөлөөт бүстэй байж болно. Туркийн Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд Турк Улсын нийслэл Анкара гэж заасан байдаг. 5216 дугаар Их хотын захиргааны хуулийн 7 дугаар зүйлд Их хотын захиргааны чиг үүрэг, эрх мэдэл, хариуцлагыг дараахи байдлаар зохицуулсан байна. Үүнд: 1. Дүүрэг, анхан шатны захиргааны саналыг аван Их хотын стратеги төлөвлөгөөг, жилийн зорилтууд, хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон эдгээртэй нийцсэн төсөв бэлтгэх, 2. Байгаль орчны зохион байгуулалтын төлөвлөгөөтэй нийцүүлсэн байх болзолтойгоор их хотын захиргааны бүсэд 1/5000 болон 1/25000-ын хооронд дахь бүхий л хэмжээст барилга төлөвлөлтийг хийх, хийлгэх, батлан хэрэгжүүлэх, хяналт тавих гэх мэт, 3. Хуулиар Их хотын захиргаанд олгосон чиг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw