Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 178 ISO 9000 бүлэг стандартад туссан чанарын удирдлагын тогтолцоо нь дараахь найман зарчимд тулгуурлана. Үүнд:  Хэрэглэгчид төвлөрүүлэх. Энэ нь хэрэглэгчийн (өнөөгийн болон ирээдүйн) хэрэгцээг таньж мэдэн ойлгох, тэдний шаардлагыг хангах, улмаар хэрэглэгчийн санаснаас давуулах зорилгыг тодорхойлно,  Удирдлагын манлайлал. Чанарын удирдлагын тогтолцоог бий болгон хэрэгжүүлэхийн тулд дээд шатнаас эхлэн бүх шатны удирдлага нэгдмэл зорилго, чиглэлийг хангахад нийт ажиллагсадыг манлайлан бүрэн оролцох орчныг бүрдүүлэхэд оршино.  Ажиллагсадыг бүрэн татан оролцуулах. Чанарын удирдлагын тогтолцоог бий болгон хэрэгжүүлэхэд бүх шатны ажиллагсадыг татан оролцуулах нь байгууллагад ихээхэн ач тустай.  Хянаж удирдахдаа үйл явцын талаас нь хандах. Аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад уламжлалт арга нь эцсийн үр дүн буюу бэлэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд голлон анхаарч, тэдгээр нь шаардлагад тохироогүй бол залруулах арга хэмжээ авах явдал юм.  Удирдлагад тогтолцоотойгоор хандах. Чанарын удирдлагын тогтолцооны хүрээн дэх харилцан уялдаа бүхий үйл явцыг нэгэн бүхэл бүтэн тогтолцоо байдлаар авч үзэж удирдах хэрэгтэй.  Байнгын сайжруулалт. Чанарын удирдлагын тогтолцоо нь байнга сайжруулалт хийх ёстой. Энэ нь хяналт, залруулах, сэргийлэх арга хэмжээ, баримт бичгийн хяналт, чанарын аудит, удирдлагын дүн шинжилгээ, өгөгдлийн задлан шинжилгээ зэрэг арга механизмаар дамжин хэрэгжинэ.  Шийдвэр гаргахдаа бодитойгоор хандах. Шийдвэр гаргахын тулд бүх төрлийн өгөгдлийг зөв ашиглах, өөрөөр хэлбэл, өгөгдлийг задлан шинжилсэний үндсэн дээр шийдвэр гаргах шаардлагатай байдаг. Чанарын удирдлагын тогтолцоог олон улсын ISO 9000 стандартын дагуу төрийн байгууллага, албанд ашиглах боломжтой ба төрийн бодлого боловсруулахад оролцооны арга зүйг хэрхэн хэрэглэдэг, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаар хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшинг хэрхэн судалдаг талаар нэлээн олон оронд төсөл, хөтөлбөр хэрэгжсэн байна. Одоо зарим улсын туршлагаас авч үзье. Онтариа хотын Гүйцэтгэлийг хэмжих хөтөлбөр Канадын Онтариа хотын захиргаа Орон нутгийн гүйцэтгэлийг хэмжих хөтөлбөрөө (ОГХХ) 2000 онд эхэлжээ. Энэ хөтөлбөр нь мужийн хэмжээгээр үйлчилгээний үндсэн салбарын талаар тусгай тоо, баримт цуглуулах, цуглуулсан баримтаа мужийн захиргаанд танилцуулж, үр дүнг нь сонгогчдод уламжилдаг. ОГХХ-ийг Онтариагийн хотын Дотоод хэрэг, Орон сууцны яам, Онтариогийн дагуул хотын холбоо болон бусад мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа байхаар боловсруулсан. ОГХХ нь ус, бохир ус, хатуу хог хаягдлын менежмент, газар ашиглалтын төлөвлөлт, нутгийн захиргааны удирдлага, зам, гал унтраах алба, цагдаагийн газар зэрэгтэй холбоотой 35 үзүүлэлтээр баримт цуглуулахыг шаарддаг байна. Мэдээллийн хувьсагч нь үйлчилгээний чанар, үнийг голлон анхаардаг. Мэдээлэл нь хотын танилцуулга, хотын шалгуур үзүүлэлт болон тайлбараас бүрдсэн, найдвартай

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw