[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 38 нийслэлд ажиллах хүчийг зохион байгуулалттайгаар шилжүүлэх асуудлыг зохицуулах; 5/ нийслэлийг хөгжүүлэх асуудлаар төсөл санаачлах, төсөлд санал, дүгнэлт өгөх, түүнийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас дэмжлэг хүсэх; 6/ дотоод, гадаад харилцаанд нийслэлийг төлөөлөх. З. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил баталгаагаар хангагдана. Гуравдугаар бүлэг. Нийслэлийн оршин суугчийн эрх үүрэг Нийслэл хотын оршин суугч, нийслэлийн өмнө түүний хүлээх үүрэг Нийслэл хотод хууль ёсоор байнга амьдарч буй Монгол Улсын иргэнийг нийслэл хотын оршин суугч гэнэ. Нийслэл хотын оршин суугч нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэхийн зэрэгцээ нийгэм, эдийн засгийн давуу талыг эдэлж, ажиллаж амьдрах таатай нөхцөлөөр хангагдаж байдгийн хувьд нийслэлийн өмнө дараахь үүрэг хүлээнэ: 1/ нийслэл хотын татварыг хугацаанд нь төлөх; 2/ нийслэлийн удирдлагаас нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан шийдвэр, тогтоосон журмыг сахих, гэмт хэрэг, хэв журмын зөрчилтэй тэмцэх ажилд оролцох; 3/ нийслэлийн бүх шатны удирдлагаас зохиож буй ажил, нийслэлийг хөгжүүлэх үйлсэд идэвхитэй оролцож, хотын аж ахуй, нийтийн үйлчилгээний байгууламжийг зориулалтын дагуу эзэмшиж, хайрлан хамгаалах, ариун цэврийг сахих, гудамж талбайг цэвэр байлгах; 4/ нийслэл хотын оршин суугчийн хууль ёсны баримт 13.1. Нийслэлийн засаг захиргааны нэгжид бүртгүүлэн 183 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар байнга оршин суугаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг нийслэлийн оршин суугч гэнэ. 13.2. Нийслэлд 183 хүртэлх хоногийн хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг түр оршин суугч гэнэ. Нийслэлд байнга болон түр оршин суугаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Нийслэлийн оршин суугч дараахь үүрэг хүлээнэ: 15.1.1.хуульд заасан журмын дагуу албан татвар, хураамж, төлбөр төлөх; 15.1.2. Нийслэлийг хөгжүүлэх ажилд идэвхитэй
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw