Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 41 бүтээгдэхүүний санхүүжилт, гэрээт үйлчилгээний төлбөрийг нийслэлийн төсвийн зохих зүйл ангид тооцно. Нийслэлийг хөгжүүлэх сан Нийслэл нь хотын аж ахуйг өргөтгөх, хот байгуулалт, түүний дэд бүтцийг хөгжүүлэх, хүн амын хангамж, үйлчилгээг сайжруулах, байгаль орчныг хамгаалах зорилгоор Засгийн газраас тогтоосон тусгай зориулалтын сантай байж болно. Энэхүү сангийн хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зарцуулна. Нийслэлийг хөгжүүлэх зориулалтаар дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өргөсөн хандив, буцалтгүй тусламж, бусад орлогоос бүрдсэн сан байж болох бөгөөд сангийн хөрөнгийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмын дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч захиран зарцуулж, гүйцэтгэлийн тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жил бүр тавина. Нийслэл нь хот байгуулалт, түүний дэд бүтцийг хөгжүүлэх, хотын аж ахуйг өргөтгөх, хүн амын үйлчилгээг сайжруулах, байгаль орчныг хамгаалах зорилгоор нийслэл, дүүргийг хөгжүүлэх сантай байж болно. Санг бүрдүүлэх, захиран зарцуулах журмыг нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Сан нь сангийн үйл ажиллагааны орлого, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өргөсөн хандив, буцалтгүй тусламж, бусад орлогоос бүрдэнэ. Нийслэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, дүүргийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг дүүргийн Засаг дарга захиран зарцуулж, гүйцэтгэлийг жил бүр нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнана. Нийслэлийн өмч 1. Нийслэл нь өөрийн мэдлийн өмчтэй байна. 2.Нийслэлийн өмч нь барилга байгууламж, эд хөрөнгө, хотын аж ахуйн болон бусад хөрөнгөөс бүрдэнэ. 18.1. Нийслэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан өмчтэй байх бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийслэлийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна. 18.2. Нийслэлийн өмч нь хуульд заасан үндэслэлээр олж авсан нийслэлийн өөрийн эд хөрөнгө болон нийслэлийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгөөс бүрдэнэ. 18.3. Нийслэлийн өмчийг захиран зарцуулах асуудлыг нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Тэргүүлэгчид шийдвэрлэнэ. 18.4. Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх, ашиглуулах, бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, нийслэлийн өмчит болон

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw