Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 34 хамаарна. Нийслэлийн дагуул хотын нутаг дэвсгэр нь нийслэлийн хилийн цэст багтана. байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамир, спортын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна. 6.4.Чиг үүргээ биелүүлэх зорилгоор нийслэлийн эзэмших, ашиглах газар нь нийслэлийн хилийн цэсийн гадна байж болно. Нийслэлийг хөгжүүлэх бодлого Нийслэл хот нь нийгэм, соёлын амьдралын бүхий л хүрээнд тэргүүлэх байр суурь эзлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хот байгуулалт, нийгэм, эдийн засаг, байгаль орчны зохистой тэнцлийг хангах бие даасан бодлого явуулна. Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлт нь үндэсний уран барилгын өв уламжлалыг дэлхийн нийслэл хотуудын хөгжлийн нийтлэг жишигтэй хослуулан хөгжүүлэх бодлогод үндэслэнэ. Нийслэлийг хөгжүүлэх бодлого нь нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн өнөөгийн зохицуулалтаас гадна дараах бодлогыг баримтална. 5.2.Нийслэлийн удирдлага нь хот байгуулалт, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн тэнцвэрийг ханган хөгжлийн тогтвортой орчин бүрдүүлэх, хүний хөгжлийг төлөвшүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, засаглалыг сайжруулах бодлого явуулна. 5.3.Нийслэлийн удирдлага нь аж үйлдвэр, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэлийг томоохон төслөөр дамжуулан хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хөрөнгийг татах бодлого баримтална. Нийслэлийн удирдлага, түүний онцлог Нийслэлийн удирдлагын тогтолцоо нь Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан ёсоор бүрдэнэ. - Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотын захирагч байх бөгөөд тэрээр хотын аж ахуйг биечлэн зохион байгуулах, мэргэжлийн албадыг зохицуулан удирдах үүрэг бүхий хотын ерөнхий менежерийг томилон ажиллуулна. - Хотын ерөнхий менежер нь Улаанбаатар хотын Нийслэлийн удирдлагын тогтолцоо нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан ёсоор бүрдэнэ. 10.2. Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотын Захирагч байх бөгөөд тэрээр хотын аж ахуй, үйлчилгээг удирдан зохион байгуулах, мэргэжлийн албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий хотын ерөнхий менежерийг томилон ажиллуулна. 10.3.Улаанбаатар хотын Захирагч нь ажлын албатай байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw