[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 36 оролцсонд тулгуурлах зарчмыг баримтална. Нийслэлийн удирдлага, зохицуулалтын үндсэн зарчмыг шинээр томьёолон оруулахдаа Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг эрх бүхий албан тушаалтан чанд мөрдөх, нийслэлийн удирдлагын шийдвэр, үйл ажиллагаа нь олон нийтийн санал оролцоонд тулгуурлан ил тод байх, оршин суугчийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэх, Үндсэн хуульд заасан үндсэн зарчмыг мөрдөж ажиллахаар тусгажээ. Хоёрдугаар бүлэг. Нийслэлийн удирдлагын тогтолцоо, тэдгээрийн бүрэн эрхийн талаар Нийслэлийн удирдлагын бүрэн эрх 1. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрх эдлэхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ нийслэлтэй холбогдсон асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн бие даан шийдвэр гаргах; 2/ нийслэлд хэв журам сахиулах, хотын аж ахуй, оршин суугчдын нийгэм, соёлын асуудлаар нийтээр дагаж мөрдөх журмыг хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж, биелэлтэд хяналт тавих; 3/ нийслэл, түүний оршин суугчдын нийтлэг ашиг сонирхлыг хөндсөн, өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх боломжгүй асуудлыг шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, холбогдох бусад байгууллагад санал тавих; 4/ нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөгжил, хот байгуулалт, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, хүн амын үйлчилгээтэй холбогдох асуудлаар төрийн захиргааны төв байгууллагад санал тавьж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нийслэлийн талаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: . 9.1.7.Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд үндэслэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, төсөл хөтөлбөр, алслагдсан дүүрэг, дагуул хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих; 9.1.8. Нийслэлийн оршин суугчийн суурин амьдралын хэв маяг, хамтач үзлийг хөгжүүлэх, хотын соёл, хамтын хариуцлагыг төлөвшүүлэх ажил зохион байгуулах; 9.1.9. нийслэлийн агаар, ус, хөрс, экологийн төрөл зүйлийг хамгаалах хөтөлбөр батлах; 9.1.10. нийслэлийн нутаг дэвсгэрт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийн хил тогтоох; 9.1.11. нийслэлийн тухайн жилийн төсвийн төслийг хуулийн хугацаанд хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих; 9.1.12. нийслэлийн тухайн жилийн төсвийн гүйцэтгэлийг хуулийн хугацаанд хэлэлцэн батлах;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw