Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 22 олж авсан нийслэлийн өөрийн эд хөрөнгө болон нийслэлийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгөөс бүрдэнэ. 74.1-д Орон нутгийн өмчийн зүйлс нь энэ хуулийн З дугаар зүйлд заасны дагуу нийтийн зориулалттай өмч, орон нутгийн өөрийн өмчөөс бүрдэнэ. 74.2-т Орон нутгийн нийтийн зориулалттай өмчид тухайн орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгө хамаарна гэж заасан байдаг. Тодорхой саналгүй. 18.3.Нийслэлийн өмчийг захиран зарцуулах асуудлыг нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Тэргүүлэгчид шийдвэрлэнэ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн Орон нутгийн өмчийн талаархи иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн 77.2.2-т Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг даргаас орон нутгийн өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, үр ашгийн тайлан, нэгдсэн тооллогын дүнг жил бүр хэлэлцэж, дүгнэлт, чиглэл өгөх гэж хуульчилсан байдаг. Гэвч хуулийн төслийн 18.3-т нийслэлийн өмчийг захиран зарцуулах эрхийг Засаг дарга өргөн мэдүүлж, иргэдийн Төлөөлөгчийн хурал шийдвэрлэхээр тусгасан байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар ИТХ-ийн тэргүүлэгчдийн хувьд тухайн орон нутгийн өмчийг захиран зарцуулах эрхтэй бус харин энэ чиглэлээр зохиогдсон ажлын үр дүнг хэлэлцэж чиглэл өгөх үүрэгтэйгээр хуульчилсан байна. Иймд хууль хоорондын хамаарал, зүйл заалтын хоорондын зөрчигдсөн заалтыг анхаарах шаардлагатай байна. 18.4.Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх, ашиглуулах, бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн Орон нутгийн өмчийн талаархи иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн 77.3-т Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ гэж хуульчилсан байдаг. Орон нутгийн өмчийн хөрөнгийн хувьд бусдын өмчлөлд шилжүүлэх, шинээр олж авах зэрэг асуудлын талаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар хуульчилсан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид төрийн өмчийг барьцаалах асуудлыг ямар журмаар хэрхэн зохицуулах талаар нарийвчилсан зохицуулалт нь тодорхойгүй байна. Зөвхөн тухайн хуульд 77.3-т заалт л байдаг. Хэрэв төрийн өмч, орон нутгийн өмчийг /үүнд нийслэлийн өмч хамраана/ барьцаалах тохиолдолд ямар журмаар барьцаалах вэ? -Бонд /үнэт цаас/ гаргах журмаар: Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.2. Засгийн газар Улсын Их Хурлын зөвшөөрлөөр, аймаг, нийслэлийн Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрлөөр нийтэд санал болгон үнэт цаас гаргаж болно. Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргаас гаргасан үнэт цаас нь бусад үнэт цаасны нэгэн адил Хороо болон Хөрөнгийн биржид бүртгэлтэй байна гэж хуульчилсан байдаг. - Төр орон нутгийн өмчийн бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалах тухай тохиолдолд энэ хуулийн заалтыг нарийвчлан хуульчлах эсхүл ямар журмаар үл хөдлөх хөрөнгийг барьцаалах талаар бусад хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулан тодорхой

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw